solongonews
Монгол залуусын хятад дууны III тэмцээн боллоо
2025-09-22 17:02
Монгол залуусын хятад дууны III тэмцээн боллоо

9-р сарын 18-ны орой БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Радио Телевизтэй хамтран зохион байгуулсан " Торгон эгшиг-2025" Монгол залуусын Хятад дууны III тэмцээний шигшээ тэмцээн болон шагнал гардуулах ёслол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод боллоо.
Энэхүү тэмцээн зохион байгуулагдаж эхэлсэн цагаасаа хойш Монголын залуучуудын анхаарлыг ихэд татсан билээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Хэнтий аймаг, Төв аймаг болон говийн аймгуудын нутгаас 108 дуучин оролцохоор бүртгүүлсэн бөгөөд поп дуу, ардын дуу, үндэсний хөгжим зэрэг олон төрлийг хамарсан дуунууд эгшиглэв. Нарийн нямбай сонгон шалгаруулалтын үр дүнд 12 оролцогч эцсийн шатанд шалгарлаа. Ширүүн өрсөлдөөнөөр нэг, хоёр, гуравдугаар байр, шилдэг болон хувь хүний шагналыг тодруулав. Нямдэлгэр "Диваажин" дуугаараа тэргүүн байр эзэллээ.
Шүүгч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Дэлгэрцэцэг "Энэ бол олон улсын чанартай, өндөр зэрэглэлийн дууны тэмцээн. Оролцогчдын түвшин, уран бүтээл гайхалтай байсан нь намайг их гайхшруулсан" гэлээ.
“Хамгийн содон үндэстний дуу” хэмээх дууг дуулсан Мичидмаа Хятад маягийн улаан хувцастай дуулжээ. Тэрээр "Улаан өнгө бол Хятадад өлзийтэй өнгө, бас миний дуртай өнгө. Би Хятад дуу дуу, хятадын соёлд дуртай. Цаашид ийм арга хэмжээг олон болох байх гэж найдаж байна" гэжээ.
Уг арга хэмжээ нь Хятад орныг танин мэдэхүй- Өвөр Монголын XIII соёлын долоо хоногийн арга хэмжээний нэг хэсэг юм.

Найруулагч: Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : Өвөр Монголын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл