solongonews
”Бүс ба зам” дижитал эдийн засгийн Бээжингийн санаачилга гарлаа
2023-10-18 20:46
Өнөөдөр (18-ны өдөр) үдээс хойш ”Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтын дижитал эдийн засгийн дээд түвшний форум болж, тус хурлаар ”Бүс ба зам” дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны Бээжингийн санаачилгыг гаргав

    Энэхүү өндөр түвшний форум нь "Дижитал эдийн засгийг хөгжүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгох нь" уриан дор болов, форумд дэлхийн 40 шахам улс орон болон бүс нутгийн олон салбарын 500 орчим төлөөлөгч оролцов. Уулзалтад оролцсон зочид олон орны дижитал эдийн засгийн хөгжлийг ахиулахад оруулж буй Дижитал торгоны замын хувь нэмрийг нааштай үнэлж, дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн илүү үр дүнд хүрэхийг хүсэн хүлээж байна.

Мөн форумын үеэр “Дижитал ухаалаг хөгжлийн үлгэр жишээнүү д”,“Тээвэрлэлтийн худалдааг цахимжуулах хийгээд “Бүс ба зам” хамтын ажиллагааны шинэчилэлийн цагаан ном” зэргийг нийтэлж, дижитал дэд бүтэц, дижитал эмнэлэг, дижитал худалдаа, ухаалаг аялал, дижитал соёл, аялал жуулчлал гэх мэт салбарын хамтын ажиллагааны үлгэр жишээг харуулж, цаашид дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг бий болгож, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх юм байна.            

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл