solongonews
Хятад улс Юньхай-104 хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2023-10-15 17:01
Хятад улс Юньхай-104 хиймэл дагуулыг амжилттай хөөргөв.

   Хятад улс Жюй Чуань хиймэл дагуул хөөргөх төвд "Чанжэн" 2 зөөгч пуужинг ашиглан "Юньхай-104" хиймэл дагуулыг 10-р сарын 15-ны өдрийн 08 цаг 54 минутад амжилттай хөөргөж, хиймэл дагуул урьдчилан тогтоосон тойрог замд амжилттай нэвтэрч, хөөргөх ажиллагаа бүрэн амжилттай боллоо.

   "Юньхай-104" хиймэл дагуулыг гол төлөв агаар мандал, далайн орчны элементийг илрүүлэх, сансрын орчныг илрүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэн бууруулах, шинжлэх ухааны туршилт хийх зэрэг ажлыг гүйцэтгэхэд ашиглана.

   Энэхүү удаа нь "Чанжэн" цуврал пуужингийн 491 дэх нислэг юм.

Зохиогч: ЛИ ГҮӨЛИ, ГҮӨ ЛҮНФЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл