solongonews
”Бүс ба зам” санаачилгыг өндрөөр үнэлэв
2023-09-18 16:44
Есдүгээр сарын 16-ны өдөр Хятад- АСЕАН-ы экспогийн нээлтийн ёслолд оролцсон Лаосын Ерөнхий сайд Сонексай Сифандон (Sonexay Siphandone )”Бүс ба зам” санаачилгыг өндрөөр үнэлж, ”Бүс ба зам” санаачилга нь Хятад болон АСЕАН-ы орнуудад бодит үр өгөөж өгч, хоёр талын хөрөнгө оруулалт, худалдаа, соёл, аялал жуулчлал болон бусад салбар дахь хамтын ажиллагаа маш сайн үр дүнд хүрсэн гэж хэллээ.

Тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:

- Хятад, Лаосын төмөр зам нь Лаосын ард түмэнд үр өгөөжөө өгч, "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд Хятад болон АСЕАН-ы орнуудын харилцаа холбоог бэхжүүлэх хамтын ажиллагааны чухал төсөл болсон юм. Цаашид олон хүн Хятад Лаосын төмөр замаар аялан үзэхийн хирээр Хятад, АСЕАН-ы орнуудын соёлын солилцоо, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг улам бэхжүүлнэ гэж хэлэв.
Хятад-АСЕАН-ы экспо бол Лаос болон АСЕАН-ы бусад орнуудад бүтээгдэхүүнээ олон улсын тавцанд сурталчлах сайн нөхцөл бүрдүүлсэн маш сайн индэр юм гэж Сонексай Сифандон үнэлсэн байна. 

 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл