11-р сарын 05-ны өдөр “Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд “Эв найрамдлыг илэрхийлэн ирээдүйг хамтдаа бүтээе” Хятад Монголын дипломт харилцаа тогтоосны 75 жилийн ойн шилдэг видео бүтээлийн солилцооны үзэсгэлэнгийн үйл ажиллагаа Улаанбаатар хотод явагдав.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаа нь Хятад улсын радио телевизийн ерөнхий товчооны олон улсын хорооны дэмжлэгтэйгээр ӨМӨЗО-ы ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ы радио телевиз, Монгол улсын Боловсрол телевиз хамтран зохион байгуулсан байна.
Үйл ажиллагаа нь Хятад улсын аялал жуулчлал, соёл, биет бус соёлын өв, хүнсний соёл зэргээр гол агуулга болгож 30 гаруй видео бүтээлийг Монгол хэлээр орчуулж Монгол улсын олон телевизийн сувгаар нэвтрүүлж Хятад улсын баялаг соёл үзэсгэлэнт сайхан байгалийн өнгө үзэмж, ард түмний халуун зочломтгой зан заншлыг дэлгэн үзүүлсэн байна. Энэ нь Хятад Монгол хоёр улсын ард түмний соёлын солилцоо болон харилцан ойлголцлыг ахиулсан байна. Эдгээр видео бүтээлийг Монгол улсын олон нийтийн радио телевиз , UBS телевиз, TV5 телевиз, Боловсрол телевиз зэргээр нэвтрүүлэх болно.Үйл ажиллагаагаар телевизийн жүжиг “Аз жаргалын хотхон 4” -ийн нээлтийн ёслол болж, тус жүжгийг Монгол улсын Боловсрол телевизээр нэвтрүүлэв.
2014 оноос хойш Хятад улсын телевизийн жүжигийн Монгол улс дахь нөлөө илэрхий дээшилж Хятад Монгол хоёр улсын нөхөрсөг харилцааны шинэ нэрийн хуудас болжээ.
