solongonews
Бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг Өвдөг боомтод сурвалжлав
2023-07-16 21:45
“Шинэ зууны Хятадын зураглал·Хөлөнбуйр дахь аялал” бүх Хятадын гадаад сурталчилгааны сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг 07-р сарын 16-ны өдөр Өвдөг боомтод сурвалжиллаа.

   Анх Өвдөг боомт 1991 онд ӨМӨЗО-ны засгийн газрын зөвшөөрлөөр түр цаг бараа нэвтрүүлэх цэгтэй болсноос хойш 30 гаруй жилийн турш тасралтгүй ажиллаж анх ганцхан түүхий тос нэвтрүүлж байсан бол аажмаар түүхий тос, өвс тэжээл, нүүрс тээвэрлэлттэй болж, хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох болон олон төрлийн эх баялгийг гадаадаас импортлох боомт болтлоо хөгжжээ. Одоо “Бүс ба зам”-ын санаачилгаар ӨМӨЗО-ны нээлттэй хөгжих нэг цэг болов.

Өвдөг боомт сүүлийн таван жилийн хугацаанд 2.8 сая тонн ачаа тээвэрлэж, Хөлөнбуйр хотын хоёр дахь том боомт болжээ. 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдрийг хүртлэх байдлаар Өвдөг боомтоор импортолж, экспортолсон нийт бараа бүтээгдэхүүн 278,600 тонн байж, үүнээс импортоор 272,100 тонн, экспортод 6,500 тонн болно.

Зохиогч: ЖИНЬ ШАНЬ,ХАНЬ ХУНШЯ,ЧҮНЬ ЯНЬ,ХӨҮ РҮЙ ,Э ТЭРГҮҮН,ЦЭЛМҮҮН
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл