solongonews
ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурал олон улсын хэмжээнд хэлэлцэгдэж байна
2021-11-24 10:41
ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурал олон улсын хэмжээнд хэлэлцэгдэж байна.

Кубын олон улсын улс төр судлалын төвийн ахлах судлаач Эдуардо Регаладо:

-ХКН бол "Хятадын гайхамшиг"-ийн үндэслэгч. Хятад улсыг шинэчлэх явцад эдийн засаг, нийгмийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх гол цөм нь байсаар ирсэн.

Кенийн олон улсын харилцааны эрдэмтэн Кавинс Адхилл:

-ХКН-ыг “Хятадын нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн гол хөдөлгүүр” гэж нэрлэжээ. Чухамхүү энэ л “цөм хөдөлгүүр” нь бүх намын хүчийг нэгтгэж, улс орны тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бий болгодог.

Камбож, Хятадын харилцааны хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Шемонил:

-"Хятадын гайхамшиг" нь "хүчтэй эрх баригч нам"-тай салшгүй холбоотой бөгөөд ХКН-ын удирдлага "бодлогын залгамж чанар, хөгжлийн тогтвортой байдал"-ыг баталгаажуулж байна.

“Хятадын Коммунист нам гэж юу вэ, тэр юу хийх ёстой вэ?” ХКН-ын XIX их хурлын VI бүгд хурал нь Хятадын коммунист нам, Хятадын улс төрийн соёл иргэншлийг ойлгох гол түлхүүр болж байна.

ОХУ-ын Коммунист намын Төв Хорооны дарга Зюганов:

-Хятадын Коммунист Нам Хятад улсыг дэлхий дахины анхаарлыг татахад хүргэсэн агуу амжилтын түлхүүр нь ард иргэдийн аз жаргалыг эрэлхийлэх анхны эрхэм зорилгоо үргэлж тууштай баримталж байгаа явдал гэж үзэж байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл