solongonews
Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодолгын хүрээн дэх худалдаа эдийн засгийн III чуулга уулзалт болов
2025-08-25 21:10
8-р сарын 25-нд, Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодолгын хүрээн дэх худалдаа эдийн засгийн III чуулга уулзалт Хөх хотод болж өнгөрлөө.

       Уг чуулга уулзалтыг ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газраас голлон зохион байгуулж, ӨМӨЗО-ны Худалдааны Танхим, ӨМӨЗО-ны Үйлдвэр Худалдааны Нэгдсэн Холбоо, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих зөвлөлийн ӨМӨЗО-ны зөвлөл гүйцэтгэсэн байна.

     Энэхүү арга хэмжээнд Хятад, Монгол, Орос зэрэг 16 улс орон, бүс нутгийн улс төр, бизнесийн төлөөлөл, дотоод гадаадын томоохон аж ахуйн нэгж, бизнесийн холбооны төлөөлөл нийт 300 гаруй хүн оролцож, хил дамнасан хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг дэмжих зорилготой олон салбар, улс орон, түвшнийг хамарсан уулзалт боллоо.
        Энэхүү чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан нь бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд шинэ, хүчтэй эрч хүч авчирлаа. Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО нь хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг эрчимтэй дайчилж, шинэ чанарын бүтээмжийг тасралтгүй хуримтлуулж байна. 2025 он гэхэд  аж үйлдвэрийн 10 томоохон кластер, аж үйлдвэрийн 21 сүлжээ,  аж үйлдвэрийн  форматыг системтэйгээр төлөвлөж, эдгээр аж үйлдвэрийн гинжин хэлхээний дагуу зорилтот хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд бүс нутгийг бүхэлд нь дайчлав. Нүүрстөрөгчийн хуримтлал, ногоон эрчим хүч, аж үйлдвэрийн дэд бүтцийн давуу талаа ашигласнаар энэ оны 1-р сараас 7-р сар хүртэл маш сайн үр дүнд хүрч, хөрөнгө оруулалт татсан хэмжээ 331 тэрбум 430 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.хувиар өсөж, боомтын ачааны хэмжээ 74.213 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 76 хувиар өсчээ. Энэ нь умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодолгын хүрээн дэх тоон болон чанарын өсөлтийн эерэг эрч хүчийг харуулж байна.Энэхүү  чуулга уулзалтаар 21 томоохон төсөлд гарын үсэг зурж, энэ онд хэрэгжүүлсэн 3186 хөрөнгө оруулалтын төсөлтэй нийлээд үр дүнгээ өгсөнөөр, Хятад,Монгол, Оросын эдийн засгийн коридорыг улам өргөтгөн тэлж, хил дамнасан аж үйлдвэрийн гинжин хэлхээний гүн гүнзгий интеграцийг ахиулах болно.

 

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : СОЛОНГО
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл