solongonews
Өвөр Монгол Хайнань хамтын хөгжлийн аянд мордлоо
2025-08-25 14:25
ӨМӨЗО-ны Ардын засгийн газар болон Хайнань мужийн Ардын засгийн газар хоорондын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол 08-р сарын 24-ний үдээс хойш Хөххотод боллоо.

Монгол - Хятадын V экспогийн боломжид дөрөөлөн ӨМӨЗО ба Хайнань муж нь бүс нутгийн давуу талаа бүрэн ашиглаж, олон давхаргын, өргөн цар хүрээтэй, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулахаар санал нэгдсэн байна.

Хайнань мужийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга Ян Жиньбай, ӨМӨЗО-ны Намын хорооны байнгын хорооны гишүүн, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын байнгын дэд дарга Хуан Жычян, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын орлогч дарга Ян Жинь нар гарын үсэг зурах ёслолд оролцсон байна.

Хэлэлцээрийн дагуу талууд цаашдаа нээлттэй хөгжил, шинээр хөгжиж буй аж үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын аялал жуулчлал, эрүүл мэнд, санхүү, спорт зэрэг салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болно.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл