solongonews
Оросын бараанууд сайн борлуулагдаж байна
2025-08-28 09:31
Алтан намрын шаргал нарны цацрагт ивээгдсэн Өвөр Монголын тал нутаг сэтгэл сэргээм уудам тэнүүн налайна.
Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид үзэсгэлэнт сайхан Хөх хотод маань хуран цугларч, хөл хөдөлгөөн ихтэй байна…

 Цэлгэртал олон улсын  үзэсгэлэнгийн төвд 

Алтан намрын шаргал нарны цацрагт ивээгдсэн Өвөр Монголын тал нутаг сэтгэл сэргээм уудам тэнүүн налайна.

Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид үзэсгэлэнт сайхан Хөх хотод маань хуран цугларч, хөл хөдөлгөөн ихтэй байна…

“Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтын хөгжил дэвшлийг урагшлуулъя” сэдвээр зохиогдож байгаа Монгол-Хятадын V экспо  дотоод, гадаадын зочид төлөөлөгчид бизнес эрхлэгчид зэрэг 6000 хүн болон 1500 гаруй аж ахуйн нэгжийг оролцуулан зохион байгуулагдаж байгаа юм.

 8-р сарын 27-ний үдээс өмнө Цэлгэртал олон улсын  үзэсгэлэнгийн төвд хүрч ирэхэд дөрвөн зүг найман зовхисоос хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын жуулчид, Хөх хотын иргэд наш цааш сүлжилдэн дуртай баруундаа сонирхон  тус экспогийн  үзэсгэлэн худалдааг баяр хөөрөөр дүүргэнэ.

 Үүнд Оросын үзэсгэлэн худалдааны танихм нь онцын анхааралд хүрч байлаа. Олон төрлийн идээн ундаан, өдөр тутмын хэрэглээний бараанууд хүүмүүсийн харааг булаана. Хөх хотын иргэн Жан Же:

 -Энэ оны экспо маш хөөгжөөнтэй байна. Өнөөдөр би Оросын бараа бүтээгдэхүүнийг зорьж ирсэн, Оросын баруунууд нь надад маш их таалагддаг. Жишээлэхэд чихэр,  амтлагч, гулир гээд цөм чанар сайтай, энэ удаа эдгээр бараануудаас илүү шиг авах бодолтой байна.

 

Зохиогч: ХаньХуншя, Хөүрүй
Найруулагч: ХаньХуншя
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл