
Хүсэн хүлээсэн Монгол-Хятадын V экспо наймдугаар сарын 25-нд Хөх хотноо нээлтээ хийнэ. Монгол-Хятадын экспогийн тамгийн газраас мэдээлснээр, олон нийт, жуулчдын үзэсгэлэнгийн хэрэгцээг хангах үүднээс үзэсгэлэнгийн хугацааг 2025 оны 08-р сарын 25-наас 31-ний хооронд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд анхны экспогийн хугацаанаас 2 хоногоор сунгах болно.
Монгол-Хятадын экспо Хөх хотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд болно. Үүнд 08-р сарын 25 /Даваа гараг/ үзэсгэлэн нь зөвхөн мэргэжлийн худалдан авагчид болон салбарын мэргэжилтнүүдэд нээлттэй бөгөөд олон нийтэд нээлттэй биш юм. Олон нийтийн нээлтийн өдрүүд 08-р сарын 26 /Мягмар/-аас 08-р сарын 31 /Ням гараг/ хүртэл. Үзэсгэлэн өдөр бүр 09:00-18:00 цагийн хооронд нээлттэй.
Иргэд, жуулчдын аяллыг хөнгөвчлөх зорилгоор Монгол-Хятадын экспод зориулсан автобусны тусгай шугамыг экспогийн үеэр нээхээр болжээ. Үзэсгэлэнд оролцохын тулд аль болох нийтийн тээврээ сонгож, ая тухтай, байгаль орчинд ээлтэй орчинг хамтран бүрдүүлэхийг зохион байгуулах хорооноос уриалж байна.
