solongonews
Монгол-Хятадын V экспод оролцогчдын эхний бүлэг хилээр орж ирлээ
2025-08-23 12:48
Монгол-Хятадын V экспод оролцогчдын эхний бүлэг хилээр орж ирлээ

Монгол-Хятадын V экспод оролцох Монгол Улсын 120 оролцогч 08-р сарын 22-ны 10.00 цагт олон улсын суудлын галт тэргээр Эрээн хотын төмөр замын боомтоор орж ирлээ.

Эрээн хотын Хилийн хяналт шагалтын газраас оролцогчдын боомт руу орох цаг, гаалийн бүрдүүлэлт болон бусад мэдээллийг урьдчилан мэдэж, шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан тооцоолж, цагдаа нарын байршуулалтыг оновчтой болгож, Монгол- Хятадын экспог илүү өндөр стандартаар, илүү сайн үйлчилгээтэй зохион байгуулахад тус дэм үзүүлж байна.

Түүнчлэн экспод оролцох материалыг гаалийн бүрдүүлэлтэд үр дүнтэй явуулах зорилгоор Эрээн хотын гаалийн газар үзэсгэлэн зохион байгуулагчид болон тээвэрлэгч компаниудтай урьдчилан холбогдож, ачааны жагсаалт, тээвэрлэлтийн хугацаа зэрэг гол мэдээллийг үнэн зөвөөр олж авсан байна. Экспогийн материалыг урьдчилан мэдүүлж, хяналт шалгалтыг эрэмбэлэн, түргэн шуурхай гаргах тусгай суваг нээжээ. Өнөөг хүртэл 6 сая юанийн үнэ бүхий 70 мянга орчим Монгол Улсын бараа бүтээгдэхүүн Хятад улсад саадгүй орж ирсэн байна. Нэг удаагийн барааг гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг уламжлалт процесстой харьцуулахад 50 гаруй хувиар богиносгож, компанийн ложистикийн зардлыг мэдэгдэхүйц бууруулсан.

Хүн, барааг гаалийн бүрдүүлэлтэд түргэн шуурхай нэвтрүүлэх нь гаалийн үйлчилгээний баталгааг сайжруулахад үр өгөөжөө өгч байна. Саяхан Хөх хотын гаалийн газраас "2025 онд болох Монгол-Хятадын V экспог дэмжих гаалийн үйл ажиллагааг хөнгөвчлөх арга хэмжээ" болон "2025 онд болох Монгол-Хятадын V экспон гаалийн заавар"-ыг нийтэлжээ. Өмнөх Монгол-Хятадын V экспог дэмжих бодлогыг үргэлжлүүлэх үндсэн дээр гаалийн бүрдүүлэлт хөнгөвчлөх 17 арга хэмжээг нэвтрүүлж, энэ удаагийн Монгол-Хятадын V экспон орох, гарах боловсон хүчин, материалыг үзэсгэлэнгийн өмнөх бэлтгэл, үзэсгэлэнгийн бүрдүүлэлт, үзэсгэлэнгийн хяналт, үзэсгэлэнгийн дараах хаягдлын гаалийн бүрдүүлэлтээс саадгүй, тохь тухтай, үр дүнтэй явуулах боломжоор хангасан.

Хөх хотын гаалийн боомтын хяналтын газрын Худалдааны бус хяналтын тасгийн Ян Чанчин:

- Гаалийн хяналтыг урагшлуулж, гадаадад байгаа үзэсгэлэнгийн жагсаалтад урьдчилсан хяналт тавих үйлчилгээ үзүүлэв. Томоохон боомт бүр дээр тусгай сувгуудыг 24 цагийн турш товлох зөвшөөрөл олгожээ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл