solongonews
ӨМӨЗО-ы биет бус соёлын өвийн эвэр нум хийх мэргэжлийн өвлөгч Хасбаатар
2024-07-26 17:37
Хасбаатар: ӨМӨЗО -ы биет бус соёлын өвийн эвэр нум хийх мэргэжлийн өвлөгч

 Уламжлалт эвэр нум нь эвэр, хулс, мод, шөрмөс, наалт зэргээр суурь материал болгож усан үхрийн эврээр гол материал болгодгоос бусад нумаас онцлогдон урт хугацаанд хураан хадгалж болох бөгөөд урлаж хийсэн ур мэргэжилд нь үндэстний оюун ухаан шингэсэн болохоор уламжлах соёл болсон юм.

 Хасбаатар өөрийн өвөө болон аавынхаа нөлөөллөөр багаасаа эвэр нум хийх мэргэжил сурч, одоо ӨМӨЗО-ы зэрэглэлийн биет бус соёлын өвийн эвэр нум хийх ур мэргэжлийн төлөөлөх уламжлагч болсны дээр хүү Цэцэнмөнхөө ч ӨМӨЗО-ы зэрэглэлийн биет бус соёлын өвийн эвэр нум хийх ур мэргэжлийн төлөөлөх уламжлагч болгон хүмүүжүүлжээ.

 Аав, хүү хоёрын урлаж хийсэн эвэр нум Хөхнуур, Төвд зэрэг орноор борлуулагдаад зогсохгүй, Монгол улсад ч хэрэглэгч олон болж Хятадын соёлыг дэлхийд гайхуулсан байна. Одоо “Цэцэнмөнхийн уламжлалт эвэр нумын үйлдвэр” байгуулж, эвэр нумын өв соёлоо дэлгэрүүлж байгаа юм.

 

Ерөнхий редактор: Л.Наранхүү

редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин

Сэтгүүлч:А.Саруулхан

Зураглаач: О.Мэргэнбилэг

Эвлүүлэгч: Сү Чиньхү

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл