2015 онд энэхүү уламжлалт гар урлал ӨМӨЗО-ы биет бус соёлын өвийн төлөөлөх чанартай төрөл зүйлийн жагсаалтад орсон юм.

Хөгжилтү Хөлөнбуйр хотын Хотын зэрэглэлийн биет бус соёлын өвийн Баргын уламжлалт эсгий хийх болон ноосон дээс томох ур мэргэжлийн төлөөлөх уламжлагч юм. 1981 онд төрсөн тэрээр багадаа эмээ, ээжээ дагаад эсгий хийх уламжлалт ур мэргэжилтэй ойртож байжээ. 2001 онд Хайлаар хотын Монгол үндэстний багшийн сургуулиас төгсөж, 2016 онд Өвөр Монголын Багшийн их сургуулийн баримал урлагийн судалгааны хүрээлэнд шалган орсон юм. Уран зургийн тусгай мэргэжил сурсан Хөгжилтү уран зургийн бүтээлийн өнцгөөс эсгий урлалыг ажиглаж, энэхүү уламжлалт ур мэргэжилд онирхолтой болжээ. Их сургуулиа төгссөний дараа, тэрээр Баргын эсгий үйлдэх ба ноосон дээс томох ур мэргэжлийн ӨМӨЗО-ы зэрэглэлийн уламжлагч Должин багшид шавилан энэхүү ур мэргэжлийг системтэй суралцсан байна.
Баргын уламжлалт эсгий үйлдэх ба ноосон дээс томох ур мэргэжлийг улам нэг алхам дэлгэрүүлэн түгээхийн төлөө 2020 оны 06-р сард Шинэ Барга зүүн хошууны соёлын ордон “ӨМӨЗО-ы уламжлалт гар урлалын ажлын өртөөний Шинэ Барга зүүн хошууны салбар өртөө”-г эрмэлзэн байгуулжээ.
Одоод Хөгжилтү ӨМӨЗО-ы уламжлалт гар урлалын ажлын өртөөний Шинэ Барга зүүн хошууны салбар өртөөний даргаар ажиллаж, тус ажиллах өртөөний уламжлан сургах газарт эсгий урлалын уламжлагч, гар урлаач зэрэг 60 гаруй ажилтан байгаа юм. Энэхүү ажиллах өртөө уламжлалт эсгий үйлдэх ба ноосон дээс томох ур мэргэжил, уламжлалт ширэх аргыг уламжлахаар гол болгосон ахмад үеийн уламжлагчаар төлөөлүүлсэн баг болон соёлын ордны ажилтан, бүх сургуулийн зургийн багш, хувцас заслын уламжлагч зэргээс бүрдсэн жуулчлалын зах дэлгүүрт хандуулан эсгий ширмэлийн жуулчлалын бүтээлч үйлдэхүүн үйлдэхээр гол болгосон шинэ үеийн гар урлалын багийг уялдуулах загварыг хэрэгжүүлсэн юм. Онцгойлон сургуулийн хүрээнд орох төрөл зүйлийг хэрэгжүүлэх явцад уламжлагч тогтмол хугацаатай бага сургуульд нээсэн сонирхлын ангид хичээл орж, Баргын эсгий үйлдэх болон ноосон дээс томох ур мэргэжлийг сургуулийн хүрээнд уламжилж сайн үр дүнд хүрсэн байна.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин
Сэтгүүлч: А.Саруулхан
Зураглаач: О.Мэргэнбилэг
Эвлүүлэгч: Сү Чиньхү
