
ӨМӨЗО-ын Алшаа Баруун Хошууны Алтанцог сумын Цагаандэрс багийн малчин Цолмон балчир багаасаа гарын уртай өвгөдийн нөлөөгөөр уран дархны ажилд сонирхолтой болсон аж. Түүнд алт мөнгөн уран дархны ажил хийхэд нь тусгай заасан багш байгаагүй, тэрээр мөнгөн бөгж, ээмэг зэрэг гоёлын зүйлсийг урлан гар дасгаж байснаа ур хийц нь ч улам сайн болж 2006 он болоход Алшаа Баруун хошууны Бадайн Жаран сууринд “Чандмань эрдэнэ алт мөнгөн эдлэл хийх төв”-ийг ажиллуулав.
Цолмонгийн урлан бүтээсэн бүтээл нь 2017 онд болсон “Онцлогт соёл жуулчлалын бүтээгдэхүүний уралдаан”-д бүх улсын хэмжээнд гуравдугаар шагнал хүртэж байсан бол шинэ маягийн толгойн гоёл нь 2018 онд бүх улсын тав дахь удаагийн биет бус соёлын өвийн үзэсгэлэнд уламжлалт гар урлалын уралдааны хоёрдугаар шагнал хүртэж байсан билээ.
Тэрээр алт мөнгөн уран дархны ӨМӨЗО-ы зэрэглэлийн биет бус соёлын өвийн төлөөлөх өвлөгч болсны хувьд Цолмон өөртөө сурагч дагуулан өвлөж сургах ажилд гарамгайлан нийт 100 гаруй шавь дагуулахын хамт өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлэхээр аймаг хошуу, өөтөө засах орноос эрхэлсэн гар урлалын боловсролд үргэлж оролцож, Шанхай Их сургуулийн урлагийн сургууль, Өвөр Монголын Тариалангийн Их сургууль зэрэг их, дээд сургуулиар ур мэргэжлээ дээшлүүлж явсан нэгэн юм.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин
Сэтгүүлч:А.Саруулхан
Зураглаач: О.Мэргэнбилэг
Эвлүүлэгч: Сү Чиньхү
