
Фэй Лун: Өвөр Монголын Их сургуулийн Мэдээлэл технологийн их сургуулийн профессор, докторын жолоодогч, Монголын Ухаалаг Мэдээлэл Боловсруулалтын Технологийн Үндэсний болон Орон нутгийн хамтарсан инженерийн судалгааны төвийн Намын салбарын нарийн бичгийн дарга ба дэд захирал, Олон хэлт хиймэл оюун ухааны гол лабораторийн дарга, Өвөр Монголын Их сургуулийн Умард хилийн үндэстний хэл соёлын нэгдэл, харилцааны судалгааны төвийн дэд дарга.
Тэрээр гадаад, дотоодын үндсэн сэтгүүл болон эрдэм шинжилгээний бага хуралд 120 гаруй өгүүлэл нийтэлж, TASLP, ICASSP, COLING зэрэг олон улсын шилдэг сэтгүүл ба бага хуралд 20 гаруй өгүүлэл нийтлэн, 9 шинэ бүтээлийн патент гаргав. Үндэсний Байгалийн Шинжлэх Ухааны Сангийн 2 төсөл, Үндэсний гол R&D төлөвлөгөө төслийн 1 дэд ажил, Өвөр Монголын Байгалийн Шинжлэх Ухааны Сангийн Шилдэг залуучуудын 1 төсөл, ӨМӨЗО-ны засгийн газрын дэд бүтцийн 1 томоохон төсөл , Өвөр Монголын технологийн судалгааны 2 гол төсөл зэрэг төслүүдийг удирдав.
Тэрээр, "Умард хилийн соёлын эртний номын нөөцийн номын сангийн платформ", "Монголын хиймэл оюун ухааны үүлэн үйлчилгээний платформ", "Инь Хэ Чи Линь десктоп үйлдлийн систем (Монгол хувилбар) V1.0", "Монголын анагаах ухааны мэдлэгийн сан", "Монгол хэлний яриа таних систем", Монгол хэлний ярианы синтезийн систем", "Кирилл монгол ба уламжлалт монгол харилцан хөрвүүлэх систем", "Монгол хэвлэмэл таних систем", "Монгол хэл засварлах систем", "Монгол хэл-Хятад хэлний автомат орчуулгын систем", "Аоюнь монгол хэлний ухаалаг үсэг шивэх арга" болон "Монгол хэлний AI синтезийн нэвтрүүлэх систем" зэрэг ухаалаг платформ ба системүүдийг судлан гаргасан банйа.
Түүний хүртсэн шагналууд:
- Өвөр Монголын шилдэг залуучуудын сангийн төслийн шагнал гардав
- ӨМӨЗО-ы "Тал нутгийн чадвартан" төслийн өндөр зэрэглэлийн чадвартан, залуучуудын инноваци, аж ахуй эрхлэлтийн нэгдүгээр зэрэглэлийн авьяастан цул хүртэв.
- Өвөр Монголын "5-р сарын 1-ний хөдөлмөрийн одон" шагнал гардав
- Өвөр Монголын “хамгийн сайхан ажилтан” цул хүртэв
- Өвөр Монголын "Залуучуудын 5-р сарын 4-ний медаль" хүртэв
- Өвөр Монголын “ Тал нутгийн соёлын өвийн од (Цэцэрлэгчийн шагнал)”, Өвөр Монголын их сургуулийн “Ү Кэлийн шилдэг залуу багшийн шагнал” гардав.
- Боловсролын яамны өндөр зэрэглэлийн сургуулийн шинжлэх ухааны судалгааны шилдэг шагнал гардав
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин
Сэтгүүлч: Д.Мөчир
Дизайнер: Ц.Цэлмүүн
Зураглаач: Б.Сурнаа
Эвлүүлэгч: Б.Сурнаа
