solongonews
Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа ард түмэнд үр өгөөжөө өгч байна
2025-10-31 11:46
Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа ард түмэнд үр өгөөжөө өгч байна

Сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа салбар бүрт өргөжин хөгжиж, үүний дундаас эрүүл мэндийн салбарын харилцаа хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байна.

Хятад улсаас Монгол улсад жил бүр эмнэлгийн туслалцаа үзүүлэх арга хэмжээ зохион байгуулж байна. Өвөр Монголын жил бүрийн соёлын долоо хоногийн арга хэмжээний үеэр Монгол улсын иргэдэд үнэгүй үзлэг хийж өгөх зэргээр олон арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Монгол улс дахь “Гэрэлт аялал” нийгмийн халамжийн арга хэмжээ одооноос арван жилийн өмнө буюу 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Түүнээс хойш арван жилийн хугацаанд тус арга хэмжээний хүрээнд олон иргэнд нүдний болор солих хагалгааг үнэ төлбөргүй хийж өгсөн байна. Жишээлбэл, 2019 оны 06 дугаар сарын 18-наас 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод үнэгүй үзлэг, эмчилгээ хагалгаа хийж өгсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд нүдэнд цагаа унах өвчтэй 1000 орчим хүнд хүрч ажиллана гэж тогтжээ. Энэ удаагийн үзлэгээр нийт 800 гаруй урьдчилан бүртгүүлсэн иргэдийг хамруулж, 1000 орчим хүнд эмчилгээ хийж, 100 орчим хүнд нүдний болор солих хагалгаа хийсэн байна. Энэ нь ядуу амьдралтай иргэдэд санхүүгийн хувьд чамгүй дарамт учруулдаг. Хүмүүст гэрэл гэгээ, зол жаргал, баяр баясгалан өгч байгаа энэхүү буяны ажиллагаа нь Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал агуулга бөгөөд хоёр орны ард түмэнд ашиг тусыг нь хүртээж байгаа сайн үйлсийн үр шимийг иргэдэд үр дүнтэй эдлүүлж байгаа буяны ажиллагаа юм.

Өвөр Монголын олон улсын эмнэлэг, Өвөр Монголын хятад, монгол эмнэлэг зэрэг Өвөр Монголын томоохон эмнэлгүүд Монгол улсын иргэдэд хөнгөлөлт үзүүлсээр ирсэн. ӨМӨЗО-ны Олон улсын Монгол эмнэлэг нь 2025 оны эхний хагас жилд давхардсан тоогоор Монгол улсын 20 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна. Энэ нь ард түмний эрүүл мэндийн үйлс дэх уламжлалт анагаах ухааны салбарын хувийн жинг нэмсэн бөгөөд Хятад, Монгол хоёр орны найрсаг харилцаа, иргэдийн солилцоонд оруулж буй эм эмнэлгийн салбарын хувь нэмрийг нотолсон байна.

Монгол Улсын эмнэлгийн эмч сувилагчид Өвөр Монголын эмнэлгүүдэд ирж сургалтад хамрагдан мэргэжил дээшлүүлж байгаа байдал олширч байна. Сургалт нь Хятад, Монгол хоёр талын монгол уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг сайжруулан, суралцах чадварыг бэхжүүлж, Монгол анагаах ухааны өвөрмөц оношилгоо, эмчилгээний арга техник, орчин үеийн судалгааны үр дүн нь Монгол улсын эмч сувилагчдад туршлага, үлгэр жишиг болж байна.

Одоо Өвөр Монголын олон улсын эмнэлгийн эмчилгээ үйлчилгээний цонхонд хадсан пайзан дээр кирилл үсэг хадаж, тусгай монгол хэл мэддэг үйлчлэгч тохируулан, Монголоос ирсэн өвчтөнд илүү тус дэм үзүүлж байна. Эмнэлгийн гадаа кирилл үсгийн заалттай хоол хүнс, чихэр жимсний янз бүрийн худалдаа жигдрэн, хоол цайны газар ч мөн кирилл үсгийн тодорхойлолт пайз хадсан нь нүдэнд дулаахан харагдана.

Энэхүү зүйл нь хоёр орны ард түмний эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд тусалж, улмаар "Бүс ба Зам" эрүүл мэндийн хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахад туслаж байна.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл