
Өмнө нь ихэнх Монгол Улсын иргэд Хятад улсад эмчлүүлэхээр ирэхдээ Эрээнээр дамжин Хөххотыг зорьж ирдэг байсан. Харин одоо харин шууд Эрээн хотод Өвөр Монголын Олон Улсын Эмнэлгийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо авах боломжтой болсон. Яагаад гэвэл Эрээн хотын Монгол, Хятад анагаах ухааны эмнэлэг Өвөр Монголын олон улсын Монгол эмнэлэгтэй хамтран хамтын ажиллагааны төв байгуулсан байна.
-Энэхүү төвийг байгуулсан гол үндэслэл бол Хятадын Өвөр Монголын Чөлөөт Худалдааны Туршилтын бүсийг байгуулах зөвшөөрөл батлагдсантай холбоотой гэж Эрээн хотын Монгол, Хятад уламжлалт анагаах ухааны эмнэлгийн намын хорооны нарийн бичгийн дарга Ли Гуанлүн хэлэв.Тэрээр:
-Эрээн хот тус туршилтын бүсийн нэг хэсгийн хувьд олон улсын эмнэлгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал үүрэг хүлээсэн юм. Эмнэлгийн хувьд Хятад, Монгол ангаах ухааны үнэт өвийг олон улсын зах зээлд танилцуулахыг зорьж байна. Үүний тулд бид Өвөр Монголын Олон Улсын Монгол эмнэлэгтэй гүнзгий хамтын ажиллагаа тогтосон гэв.

Эрээн хотын Монгол,Хятад уламжлалт анагаах ухааны эмнэлгийн
Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Гуанлүн
Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн ерөнхий эмч Насан-урт:
-Бодит ажлын талаар Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн мэргэжилтэн ирж, залуу эмч нарыг бэлтгэн сургах,Эрээн хотын Монгол,Хятад Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлгийн эмчийг тогтмол хугацаагаар Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгэд илгээж суралцуулах зэрэг олон арга замаар хамтран ажиллаж байна гэв.

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн ерөнхий эмч Насан-урт
Эрээн хотын Монгол, Хятад Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлгийн Уламжлалт монгол эмчилгээний тасгийн ерөнхий эмч н.Цогбилэг :
-Манай салбар хүзүү, нуруу, өвдөгний хуян шар ус засахад давуу талтай байдаг. Жилдээ хэдэн мянган өвчтөн зорьж ирдэг. Могой Илд өвчнийг анагаах талаар ч зүгээр, долоо хоног эм уухад л илааршина гэж хэлэв.

Эрээн хотын Монгол,Хятад уламжлалт анагаах ухааны эмнэлгийн
уламжлалт монгол эмчилгээний тасгийн ерөнхий эмч н.Цогбилэг
Монгол Улсын Дундговь Аймгаас Эрээн хотыг зорьж ааваа эмчлүүлэхээр ирсэн Г.Мөнхцэцэг:
-Аавын маань хөл нуруу муу, дүү нар маань энд эмчлүүлээд илааршсан, шинэ эмнэлгийн хувьд эмчилгээний нөхцөл сайн, үйлчилгээ нь бас зүгээр гэв.

Монгол Улсын Дундговь аймгийн иргэн Г.Мөнхцэцэг
Эрээн хотын Монгол, Хятад Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг 2012 онд байгуулагдаж, 2023 онд одоогийн энэ шинэ байранд шилжсэн юм. 18 мянга 200 ам метр талбайтай, Хятад, Монгол анагаах ухаанаар дагнасан 28 эмч, 21 сувилагч, 7 эм зүйч, 9 эмнэлгийн техникчтэй. Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн Харьяат Эмнэлэг, Өвөр Монголын Анагаах Ухааны Их Сургуулийн Хятад Эмнэлгийн Эм Зүйн Шинжлэх Ухааны Дээд Сургууль, Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэгтэй урт хугацааны хамтын ажиллагааны механизм байгуулж, мэргэжилтнүүд нь тогтмол хугацаатай оношилгоо хийж байна.
