“Анхны монгол эмнэлгийн таван заслын салбар” байгуулах үүргийг хүлээсэн, ажил үйлсээ “мөнгөн зүү”-гээрээ олон улсын холбоот байгууллага хүртэл танигдсан энэ хүнийг Улаан гэдэг юм.
Улаан болон “зүү”-ний хувь ерөөл нь түүнийг 6 настай байхад ээжийнх нь мөнгөн зүү ходоодны өвчин засаж эдгэрүүлснийг сэтгэл зүрхэнд нь үлдэж, төө хиртэй зүүний ид шидийг бахархаж, ээжтэйгээ адилхан эмч болохоор өөрийнхөө хүсэл мөрөөдөл болгон шийдсэн байжээ.
Тэрээр Монгол эмнэлгийн мэргэжлээр суралцаж, 1986 онд Өвөр Монголын Хятад монгол эмнэлэгт ажлын гараагаа эхлүүлсэн байна.

Монгол эмнэлэг нь Дорно дахины уламжлалт эм эмнэлгийн нэг гэрэлт сувд болж, хэдэн мянган жилийн түүхийг өнгөрүүлжээ. Монгол эмнэлэг 2700 гаруй жилийн түүхтэй болсон гэж үзэж байна. Гэтэл 26 жилийн өмнө Хятад улсын гадаад дотоодод биеэ даасан тусгай монгол эмнэлгийн салбар гэж байхгүй байсан бол эдүгээ монгол эмнэлгийн мэргэжлийн эмч 800 гаруй болж, найман муж орны монгол эмнэлгийн газар, түүнчлэн Монгол, Орос зэрэг гадаад орнуудаар эмнэлэг ажиллуулж байна. Энэ бүхэн улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч Улаанаас салшгүй аж.
Эмнэлгээс "Монгол эмнэлгийн таван засал"-ын тасаг гаргахаар бэлтгэж, энэ ажил нь бусдын нүдэн хатуу ажил боловч Улааны сэтгэлд алтаар солихгүй ховор тохиол байжээ. Хэдийгээр Өвөр Монголын Анагаах Ухааны Дээд Сургууль нь монгол эмнэлгийн таван заслын сургалт нээсэн боловч 80-аад оны сүүлч болтол системтэй дүрэмжээгүй байна.
Тэрээр монгол эмнэлгийн үндсэн онолоор жолоодлого болгож, хүний биеийн адил бус хэсэгт сэдэлт өгч, эмнэн засах буюу өвчин эмгэгээс сэргийлэх гадна заслын арга болно. Гол төлөв зүү тавих, монгол төөнүүр, ханах, соруул тавих болон таван рашаан зэргийг багтааж, “Монгол эмнэлгийн таван засал" хэмээн нэрийдсэн байна. Тийм болохоор “Монгол эмнэлгийн таван засал"-ын тасаг гаргах ажлыг дааж авсан Улаан нэг туслагч, хэдэн баглаа зүү, хэдэн соруулаа авч нэг ор болон нэг ширээ зээлэн хагас тасалгаа цонхгүй өрөөндөө ажиллаж монгол эмнэлгийн таван заслаа туршиж, оролдож эхэллээ. Гэхдээ тухайн үед таван засалтай эмнэлэг байхгүй байсан бөгөөд таван заслаар өвчтөн эмнэж байсан бодит жишээ тааралдаж байгаагүй байжээ.
Санаа хүрдэг л бол үйл хэрэг бүтнэ гэж бодсон тэрээр эхлээд гэрийнхэндээ зүү тавьж "туршилт" болгож, сүүлдээ өөрийн бие дээрээ тавьж эхлэв. Өөрийн биеэ хатгаж турших нь бас нэг сайн талтай байжээ. Буруу хатгавал их өвддөг болохоор тэр дор нь мэднэ. Тоогүй олон ялагдлыг өнгөрүүлэн Улаан анхны "зочин"-оо угтав. Өвчтөн нь Ши овогтой, нуруу сээрний завсрын таваг нь гүдийсэн байжээ. Анх ирж эмнүүлэхдээ тэрээр нөхрөөрөө үүрүүлэн ирж байсан бол хоёр дахь зүү тавилтаас өөрөө алхан, гурав дахь өдрөөс бүр илааршиж, унадаг дугуй унаж ирсэн нь гайхалтай. Тэр үед Улааны цорын ганц багш нь "Монгол эмнэлгийн таван засал" гэх ном байлаа. Заримдаа сонсож ч байгаагүй өвчин тааралдахад номоо эргүүлэн, яаж эмнэхээ сураад өвчтөндөө зүү тавина. Зарим өвчин үнэхээр гайхалтайгаар эдгэж түүнийг баярлуулна. Ийнхүү онол практикийн дундаас хуримтлуулсан баялаг туршлага нь түүний ирээдүйг улам саруул болгов.
2012 оны 4 дүгээр сард Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хороо байгуулагдсан нь Өвөр Монголд олон улсын зэрэглэлийн монгол эмнэлэг байгаагүй түүхийг эцэслүүлж, үе үеийн ӨЗӨ-ны ардын төлөөлөгч, улс төрийн зөвлөлгөөний гишүүдийн 20 гаруй жилийн хүслийг биелүүлсэн байна.

Дуудах нэрийг аав ээж өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог. Алдар гавьяаг хүн хөдөлмөр бүтээлээрээ цогцлон бүтээж, эцэг эхийн хайрласан өлзийтэй сайхан нэрийг өөр бие нь алдаршуулдаг.
2012 оны 11 дүгээр сард Улаан олон улсын холбоот байгууллагын ажилтан болон Америкийн Ши Си Анагаах ухааны дээд сургуулийн захирлын хамт Ордосын монгол эмнэлгийн хороонд очиж ажил байдалтай нь танилцах үеэр мөрний үений үрэвсэлтэй өвчтөн эмчилж байгаатай тааралдлаа. Өвчтөн гараа дээш өргөж чадахгүй, бүх хүчээ шавхан байж дөнгөж цээж хүртэл өргөв. Улаан Америкийн профессороос: "Ийм өвчнийг Америкт хэрхэн эмчилдэг вэ?” гэж асуухад, "20-30 мянган юань зарцуулж хагалгаа хийхээс ондоо аргагүй" гэв. Улаан дахин: "Манай улсад зүү тавих, соруул тавих, ханах эмчилгээ хийж, хагас цаг, арван хэдэн юань зарцуулаад өвчтөн гараа өргөнө" гэж хэлэхэд Америкийн төлөөлөгч “NO, NO” хэмээн итгэж ядав. Улаан тэр дор нь мөнгөн зүү, таван заслын аргаар эмнэж, таван минутын дараа өвчтөн гараа толгойгоосоо дээш өргөж чаддаг болов. Америкийн профессорууд гайхан бишрэн харж байлаа.
Нэг сарын дараа Улаан олон улсын холбоот байгууллагын урилгын бичгийг гардав. "Хүндэт Улаан хатагтай, таныг 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Нью-Йоркийн олон улсын ерөнхий газарт болох “Хотын цэцэглэлд өмнөд умардын ярилцлага” гэх дээд зиндааны холбооны хуралд урьж байна. Мөн Хятад улсын монгол анагаах ухааны салбарын хөгжлийн тухай их хурал дээр лекц уншихыг урьж байна" гэсэн байлаа.
2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хөх торгон дээлээр гоёсон Улаан олон улсын тайзнаа гарч "Хятад улсын монгол эм эмнэлгийн хот хөдөө иргэдийн эрүүл мэндэд хүргэж байгаа нөлөө болон дүр төрх" гэх сэдвээр 20 минутын лекц уншиж, олон улсын төлөөлөгчид болон олон улсын элчин сайд нарын өндөр үнэлгээг хүртэв. "Монгол анагаах ухаан бол дэлхийн эрүүл мэндийн зохион байгуулалтад анх удаа алхан орсон Хятад улсын уламжлалт эм эмнэлэг болно. Хятад улсын үндэстний анагаах ухааныг дэлхийн тавцанд гаргахад бид хүчин зүтгэл үзүүлнэ" хэмээн илэрхийлэв.
"Одоо монгол анагаах ухаан нэгэн бүрэн бүтэн онолын систем, бусдаас давуу эм бэлдмэл, материалын нөөц баялаг, өөрийн гэсэн хэрэглэх арга, эм найруулах эрдэм, өвөг дээдсээс өвлөн өгсөн үнэт соёлыг өвлөн уламжлах нь зүйтэй. Энэ нь соёлын өвийн уламжлагч гэдэг нэрэнд нийцэж чадна" гэж Улаан дахин дахин ярьж байлаа. Эдгээр алдар гавьяаг түүний шаргуу хөдөлмөр нь дагуулж ирсэн. Гэхдээ тэрээр монгол анагаах ухаан, монгол өв соёлоо уламжлан залгамжлах дархан үүргийнхээ өмнө хариуцлага алдаж, хөл амраагүй. Харин он цагийг эвхэн цаг мөчтэй уралдана.
