solongonews
Өвөр Монголын уламжлалт Хятад, Монгол анагаах ухааны хоолны эмчилгээний II тэмцээн Хөххотод боллоо
2026-09-18 16:09
Өвөр Монголын уламжлалт Хятад, Монгол анагаах ухааны хоолны эмчилгээний II тэмцээн Хөххотноо боллоо

Өвөр Монголын Уламжлалт Хятад, Монгол анагаах ухааны хоолны эмчилгээний II тэмцээн 9-р сарын 17-ноос 18-ны хооронд Хөххотод болж өндөрлөлөө.  

Эмнэлгийн байгууллага, их дээд сургууль, хоолны бизнес, эрүүл мэндийн аж ахуйн нэгж зэрэг салбарын 52 баг, 40 үзэсгэлэн гаргагч, нийт 1000 гаруй хүн Тэмцээнд оролцож 260 бүтээл шалгарсан бол Хянган аймгийн Жалайд хошууны Монгол Анагаах Ухааны Нэгдсэн Эмнэлгийн баг багийн тэмцээнд тэргүүн байранд шалгарсан байна. 

Тэмцээнийг ӨМӨЗО-ны Эрүүл Мэндийн Комисс болон ӨМӨЗО-ны Уламжлалт Хятад Анагаах Ухааны Газар удирдан зохион байгуулж, Өвөр Монголын Уламжлалт Хятад, Монгол Анагаах Ухааны Академи, Өвөр Монголын Худалдаа, Худалдааны Мэргэжлийн Дээд Сургууль, Орчин үеийн Хоол, Хүнсний Үйлдвэрлэлийн Нийгэмлэг хамтран зохион байгуулав.

            


Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл