solongonews
Харбины Гранд театр
2024-08-28 21:27
Харбины Гранд театр

   Харбин бол зуун жилийн түүхтэй симфони найрал хөгжимтэй алдартай хөгжмийн хот бөгөөд Харбины Их театр нь хотын хөгжмийн ордон юм. Харбины их театр нь гол мөрнийхээ дагуу баригдсан бөгөөд түүний гаднах дизайн нь цаст уулсыг санагдуулам, салхинд хийсч буй торгон туузыг санагдуулдаг.

Харбины их театр нь зураг төслөөс нь дуустал олон улсын анхаарлыг татаж, "Дэлхийн хамгийн шилдэг соёлын барилга" гэсэн үнэлгээ авсан. Гранд театрийн дизайн нь орчин үеийн болон сонгодог элементүүдийг чадварлаг хослуулсан бөгөөд нарийн ширийн зүйл бүр нь дизайнерын ур ухаан, урлагийг хязгааргүй мэдрүүлдэг. Энд хүмүүс симфони сонсон, жүжиг үзэн хорвоогийн бужигнааныг түр мартаж, урлагийн их далайд шимтэн, сэтгэлийн таашаал авдаг.

Зохиогч: З.ГЭГЭЭНТУЯА, С.САРАНЧИМЭГ
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл