solongonews
Галт уулын үзэсгэлэнт байгальтай Таван том цөөрөм
2024-08-29 15:16
Галт уулын үзэсгэлэнт байгальтай Таван том цөөрөм

    Таван том цөөрөм гэдэг байгалийн үзэсгэлэнт газар нь Хятад улсын хойд хилд оршдог бөгөөд "Байгалийн галт уулын музей" болон "Нээлттэй Галт уулын сурах бичиг" гэж алдаршжээ. ЮНЕСКО-гийн мэргэжилтнүүд "дэлхийн геологийн үнэт өв" хэмээн үнэлжээ. Түүний гоо үзэсгэлэн нь үлгэрийн орон мэт бөгөөд үүнийг үгээр хэлэхийн аргагүй сайхан. Түүнд эх үүсвэр гэж үгүй нууцлаг нуур юм. Тус нууранд нь арав гаруй төрлийн усны загас, төрөл бүрийн хясаануудаар баялаг бөгөөд хүний биед тустай төрөл бүрийн микроэлементүүдээр баялаг байдаг. Энд хүмүүс усан онгоцоор байгалийн сайханд зугаалахын зэрэгцээ амттай хоол идэж болно.

Таван том цөөрөм нь "физик эмчилгээний диваажин, эрүүл мэндийг хамгаалах адислагдсан газар" гэж нэрлэгддэг. Байгалийн хүйтэн рашаан нь Францын Вичи рашаан, Оросын Нарзан рашаантай хамт "Дэлхийн гурван том хүйтэн рашаан" гэгддэг. Түүнд хүний биед ашигтай кали, натри, цайр зэрэг 14 төрлийн микроэлементүүд байдаг нь эмчилгээний рашаан болон ундны рашаан болгон хэрэглэж болдог. Энэ нь Хятад улсын хамгийн сайн эдгээх үйлчилгээтэй рашаануудын нэг юм.

Таван том цөөрөмийн хүйтэн рашаан нь "эмийн рашаан", "ариун ус" гэсэн нэр хүндтэй. Булгийн эргэн тойрон дахь шаварлаг газар нь галт уулын лаав хатах, галт уулын үнс хатах, нуурын элсэнд нарлах талбайнууд байдаг бөгөөд энэ нь гадаад, дотоодын олон хүнийг татахад тохиромжтой газар юм. Жуулчид эрүүл мэндийн амралтаараа ирэхээр "бүлэг зохион байгуулдаг".

Таван том цөөрөмийн байгалийн хүйтэн рашаан нь Оросын жуулчдын дунд маш их алдартай. Тус сувилал жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн Хятадын уламжлалт анагаах ухааны зүү, массаж, физик эмчилгээ, рашаан эмчилгээг хослуулсан эрүүл мэндийн аялал жуулчлалын үйлчилгээний төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

Зохиогч: З.ГЭГЭЭНТУЯА, С.САРАНЧИМЭГ
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл