Хятадын усанд сэлэлтийн баг рекордыг эвдэж алт авлаа
2024-08-05 11:21
Хятадын усанд сэлэлтийн баг рекордыг эвдэж алт авлаа.
Парис Олимпын наадмын усан сэлэлтийн тэмцээний хамгийн эцсийн өдрийн тэмцээнд Хятадын баг эрэгтэйчүүдийн 4х100м холимог усан сэлэлтэд алтан медаль авчээ. Тэд мөн АНУ-ын 40 жил дараалан Олимпын наадамд энэхүү төрлийн алтан медаль авсан рекордыг эвдсэн байна.

Эмэгтэйчүүдийн 4х100 м буухиа усан сэлэлтийн тэмцээнд АНУ-ын баг нь дэлхийн дээд амжилтыг шинэчилж, Австралийн баг дэд байранд оржээ. Хятадын багийн дөрвөн тамирчин хүрэл медаль хүртсэн байна. Хятадын усан сэлэлтийн баг энэхүү удаагийн Олимпын наадамд нийт 2 алт, 3 мөнгө, 7 хүрэл медаль авсан байна.

Зохиогч: ЛЮЙ ЯН,ШЯ ЛЯН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх
