solongonews
ХКН байгуулагдсаны 105 жилийн ойн баярын хурал долоодугаар сарын 1-нд болно
2026-06-30 10:12
ХКН байгуулагдсаны 105 жилийн ойн баярын хурал долоодугаар сарын 1-нд болно

Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 105 жилийн ойн баярын хурал долоодугаар сарын 1-ний 10:00 цагт Бээжин дэх Ардын их хурлын ордонд ёслол төгөлдөр болно.

ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв зөвлөлийн дарга Ши Жиньпин “Долоодугаар сарын нэгэн” одон хүртсэн хүмүүст одон гардуулж, чухал үг хэлнэ.

Мөн хурлын үеэр улсын хэмжээний шилдэг коммунист намын гишүүд, шилдэг намын ажилтнууд, тэргүүний анхан шатны намын байгууллагуудыг шагнан урамшуулах юм.

Хятадын Төв Радио Телевиз, Шиньхуа агентлагийн цахим хуудас хурлыг шууд дамжуулах бөгөөд Ардын сүлжээ, Төв Радио Телевизийн цахим хуудас зэрэг төвийн мэдээллийн гол цахим хэвлэлүүд, мөн Ардын өдрийн сонины аппликэйшн, Шиньхуа агентлагийн аппликэйшн, Төв Радио Телевизийн мэдээний аппликэйшн зэрэг шинэ мэдээллийн платформууд нэгэн зэрэг шууд дамжуулан хүргэнэ.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл