



ӨМӨЗО-ны анхны үндэсний нэгдүгээр зэрэглэлийн музей мөн. Тэрчлэн “Хятадын эх оронч үзлийн боловсролын бааз”, “Хятадын үндэстнүүдийн эв нэгдлийн дэвшлийн боловсролын бааз” цолтой.
Тус музейн Барилгын талбай 147 мянган кв метр, дэлгэн үзүүлэх үзмэрийн талбай 39 мянган кв метр, одоогоор 209 мянган ширхэг үнэд зүйлс, үүнд хуучин чулуун зэвсгийн үеэс Мин, Чин гүрний үеийн түүх соёлын дурсгалт зүйлс, хувьсгалын түүх, соёлын дурсгалт зүйлс, үндэстний түүхийн дурсгалт зүйлс, эртний биологийн сорьц зэргийг хамарсан байдаг. Түүхийн үнэд дурсгалт зүйл 5480 ширхэг, нэгдүгээр зэрэглэлийн түүхийн дурсгалт зүйлс 487 ширхэг байгаа юм.
Өвөр Монголын музей нь Хятадын үндэстнүүдийн хамтын нэгдмэл цогцын үзэл ухамсраар ажлын гол шижим болгож, “10 үзмэрийн тэнхим байгуулсан балар эртний ертөц---Өвөр Монголын газар нутгийн эртний амьд бодис---болон түүний оршин тогтнох орчин” “Умард нутаг—Өвөр Монголын эртний түүхийн үзэсгэлэн” “Чөлөөлтийн зам—Өвөр Монголын хувьсгалын түүхийн үзэсгэлэн”, “Урт цагаан хэрэм болон урт цагаан хэрэм дагуух соёлын уялдлага” “Өвөр Монголын улсын зэрэглэлийн биет бус соёлын дурсгалт зүйлсийн үзэсгэлэн”, “Үзэсгэлэнт Өвөр Монгол—Өвөр Монголын үзэсгэлэнт сайхан экологийн дүр төрх”, “ШэньЖөү нислэг--Өвөр Монгол болон эрч хүчтэй хөгжиж бий Хятадын сансарын үйлс” зэрэг бий.
Үүнээс гадна, Өвөр Монголын музей нь олон төрлийн сэдэвт үзэсгэлэн зохион байуулах буюу нийгмийн боловсролын арга хэмжээг олон талаар зохион байгуулж байна. Саруул уужим үзмэрийн ордон, гайхалтай үзэсгэлэн, баялаг арга хэмжээ болон онцгойлон оюунлаг технологи нь умард нутгийн соёлыг сурталчлан таниулах, Хятадын соёл иргэншлийг уламжлан хөгжүүлэх чухал цонх болгохын зэрэгцээ Өвөр Монголын “Соёлын нэрт брэнд” болж байгаа юм.
