Айраг шуугиж найраг цалгисан аятай зуны уларлын 07-р сарын 13-ны орой Хөххотын дэнжин дээр “Хятадад болзъё” Хятад, Монголын Z үеийн залуусын урлагийн зуслангын тоглолт “Вань Ли” хэмээх бүжгээр нээлтээ салхиа хагалав.

Энэ удаагийн “Хятадад болзъё” Хятад, Монголын Z үеийн залуусын зуслангын арга хэмжээ нь ХКН-ын Намын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн олон улсын сурталцалгааны газар, ӨМӨЗО-ы суртал ухуулгын албанаас санаачилж, Өвөр Монголын Өдрийн Сонины хорооны Солонго Мэдээллийн төвөөс зохион байгуулж, Хондэр коллеж хамтран зохион байгуулсан юм.

Нээлтйин ёслол дээр Солонго Мэдээллийн төвийн эрхлэгч, Ерөнхий редактр Л.Наранхүү, Өвөр Монголын Өдрийн сонины хорооны Соёлын Хэвлэл Мэдээллийн Группын үйл ажиллагааны захирал Жөү Чаншян, ӨМӨЗО-ны Хондэр коллежийн Шинжлэх ухаан технологи, хамтын ажиллагаа солилцооны газрын дарга Ван Жяли нар оролцож уг урлагийн зусланд оролцож буй Хятад, Монголын залуусын төлөөлөгчдөд далбаа гардуулсан байна.

Тус арга хэмжээнд Хятад, Монгол хоёр орны залуус оролцсон төдүйгүй Өвөр Монголын нутагт ирж суралцаж байгаа Аргентин, Япон, Шинэ Зеландын сурагчид оролцож “Монгол наадам”, “Адуучны дуун”, “Алст суугаа ээж”, “Амар байна уу”, “Peace Like a River” Япон дуу “Doraemon”, “Мөрөөдлийн дуу” зэрэг 18 тоглолтоо үзэгчдэд хүргэсэн байна.









