









Улмаар хоёр орны байгаль орчин, газарзүйн ба соёл иргэншилтэй холбоотой асуулт, хариултын бяцхан уралдаан зохиож, харилцан санал бодлоо солилцон баяр баясгалантай нөхөрсөг уур амьсгалаар бялхан өнгөрүүллээ.
Монгол Улсын Дархан дээд сургуулийн урлаг, хөгжмийн танхимын эрхлэгч Н.Долгорсүрэн:
- Ямар мундаг том сүүний үйлдвэр вэ, бүх ажлыг машин техникжүүлсэн өндөр технологиор ажиллуулж байна даа, анх удаа ирж сонирхож байна. Маш гайхалтай, сүү, айраг, зайрмаг, ундаа гээд бүх төрлийн бүтээгдэхүүнүүд маш гоё амттай байна.









Хоёр орны залуус 07-р сарын 15-ны өдрийн үдээс хойш Өвөр Монголын музейд зочилж, тансаг архитектур, хүчтэй соёлын уур амьсгалд татагдан, үзэсгэлэнгийн танхимуудыг эмх цэгцтэй үзэн сонирхож, Өвөр Монголын түүх соёлыг харуулсан түүхийн дурсгалт зүйлс, түүхийн дэлгэрэнгүй материалууд нь түүхийн урт хуудсыг нээж, тал нутгийн соёл иргэншлийн хөгжлийн үйл явцтай танилцлаа.
Монгол улсын оюутан Баяраагийн Наранчимэг:
- Үндэсний хөгжмийн тансаг зэмсэг, нарийн хатгамалтай үндэсний хувцас, төрөл бүрийн алт, зэс гоёл чимэглэлүүд миний сэтгэлийг хөдөлгөсөн. Эдгээр үзмэрүүд нь биднийг Өвөр Монголын баялаг түүх, соёлын өвийн талаар илүү гүнзгий ойлголттой болгосон гэж хэллээ.
Монгол Улсын Дархан дээд сургуулийн багш Дорлигжавын Баттулга:
- Хятад, Монголын залуусын Өвөр Монголын музейд хийсэн энэхүү аялал соёлын солилцоо, залуучуудын хамтын ажиллагааны тод туршлага юм. Залуучууд түүх, соёлын тухай ойлголтоо нэмэгдүүлж, соёлын солилцоогоор найрамдалт харилцаагаа гүнзгийрүүлэн Хятад, Монголын соёлын солилцоонд залуу үеийн шинэ эрч хүчийг шингээж байна гэж сэтгэгдлээ хуваалцлаа.
