Өвөр Монголд 21 өдөр дараалан “COVID-19” халдвар илрээгүй байна. Төрөл бүрийн салбарууд ажил үйлдвэрлэлээ аажмаар сэргээж эхэлж байна.
Хөххотын шуудангийн төв нь өдөрт 400 мянган ширхэг боодол бараа бүтээгдэхүүнийг хүргэн дамжуулж байна. Тариачид үр тариагаа тарих бэлтгэл ажилдаа оржээ. Албан ажилтнуудыг өдөр бүр биеийн халууныг нь хэмжин, нэрсийг нь бүртгэж ажиллаж байна.






































































