
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 17-ны өдөр Пакистаны Ерөнхийлөгч Ариф-ур-Рехман Алвитэй уулзах үедээ:
- “КОВИД-19”-ийг хянан урьдчилан сэргийлэх талаар Хятад улс Пакистантай туршлагаасаа солилцож, Пакистанд тулгам шаардагдаж буй тахлын эсрэг хэрэгслээр хангаж, нийтлэг өрсөлдөөн сорилтыг хамтдаа зохицуулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Ли Кэчян:
- Одоохондоо Хятадад тахлын тархалтыг үндсэндээ таслан зогсоож, тахлын ойрын үеийн байдалд хандуулан шинжлэх ухаанчаар урьдчилан сэргийлж хянаж байгаа бөгөөд аж үйлдвэрлэлээ сэргээж, эдийн засаг нийгмийн хөгжлийн төлөө хичээн зүтгэж байна. Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран, дэлхий дахины олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахын төлөө зүтгэхэд бэлэн байна гэж хэллээ.
Ариф-ур-Рехман Алви:
- Дэлхий даяар тархаж буй тахал өвчинтэй тэмцэж байгаа онцгой цаг үед Хятад улсад айлчлал хийж байгаа нь Пакистан, Хятадын ард түмний эв нэгдэл, найрамдалт байдлыг харуулсан. Пакистан үргэлж Хятадын ард түмний хамгийн дотны найз бөгөөд Хятадтай үргэлж тууштай байсаар ирсэн. Пакистан-Хятад хамтын ажиллагаа нь шударга ёс, хүч чадлыг харуулж байна. Хятадад царцааны гамшгийг шийдвэрлэхэд тусалсанд бид талархлаа илэрхийлж байна. Хятад улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилд эерэг үр дүнд хүрэх цогц, үр дүнтэй арга хэмжээ авч байгаа нь дэлхийн хэмжээнд тархалттай тэмцэхэд чухал хувь нэмэр болж байна. Пакистан нь Хятадын урьдчилан сэргийлэх, хянах туршлагаас суралцаж, тархалтыг даван туулах асуудлыг хамтран шийдвэрлэхэд бэлэн байна. Энэ тахал өвчний дараа Пакистан, Хятад харилцаа, хамтын ажиллагаа илүү их хөгжих нь гарцаагүй гэсэн байна.





























































