”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Олон улс орон Хятад улсын туслалцаад талархал илэрхийлж байна

Олон улс орон Хятад улсын туслалцаад талархал илэрхийлж байна.

“COVID-19”-ийн халдвар олон орон, олон газарт түгэн тархаж буйн хэрээр Хятад улс зарим орнуудад эмчилгээний бараа бүтээгдэхүүн болон хандив олгож, хижиг тахлын эсрэг тэмцсэн арга туршлагаасаа хуваалцсан юм. Үүнд олон орон талархал илэрхийлэв.

21-нд “COVID-19”-ийн халдварыг оношлох 100 мянган ширхэг оношлуур, 10 мянган хамгаалалтын хувцас зэрэг Хятад улсын тусламжийн эмчилгээний бүтээгдэхүүнийг Филиппиний нийслэл Манилад хүргэв. Филиппиний гадаад харилцааны сайд Теодоро Лочен тусламжийн бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөх ёслолын ахуй талбайд хэлэхдээ, Хятад улс дэлхийн олон оронд үлгэр жишиг үзүүллээ, Филиппиний тал өдгөө Хятад улсын хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хятад улс бусад орнууд хижиг тахлын эсрэг тэмцэхэд арга зам зааж өгсөн гэжээ.

Кипр улсын ерөнхийлөгч Анастасиадес 20-нд нийгмийн сүлжээнд сэтгэгдэл бичиж,“COVID-19”-ийн халдварын эсрэг тэмцэлд, Хятад улс эмчилгээний бүтээгдэхүүн олгож, хижиг тахлын эсрэг тэмцсэн арга туршлага, шинжлэх ухааны танин мэдэхүйгээ хуваалцсанд бид маш талархаж байна гэжээ.

Гүржийн эрүүл мэндийн яамны сайд 20-нд хэлэхдээ, Хятад улсаас Гүржид хандивласан “COVID-19”-ийн 1000 ширхэг оношлуурын хайрцаг ирэх долоо хоногт ирэх юм. Тухайн үед Гүрж улс вируст шуурхай оношилгоо хийх чадвартай болж, улмаар хижиг тахал түгэн тархахыг нэн сайтар хориглож чадах болно гэжээ.

Чехийн ерөнхийлөгч 19-ний орой хэлсэн үгэндээ, Хятад улс яаралтай тусламжийн эмчилгээний бүтээгдэхүүн олгосонд талархаж байна. Хятад улс бол Чехд эмчилгээний бүтээгдэхүүн олгосон цорын ганц улс юм. Хятад улсаас худалдан авсан эхний хэсэг 150 мянган ширхэг шуурхай оношлуурын хайрцгийг авчирсан, энэ нь Чех улс өвчтөнд оношилгоо хийх хурдыг түргэтгэхэд тустай гэжээ.

Коста Рика-гийн ерөнхийлөгч Алварадо Куесада нийгмийн сүлжээнд хэлсэн үгэндээ, “Хятад улс арга туршлагаа хуваалцсанд Коста Рика талархаж байна. Олон улсын яриа хэлцэл, зохицуулалт бол бид тахлын эсрэг нэн сайтар тэмцэхэд туйлын чухал юм” гэжээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:3628
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой