Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Тахлаас урьдчилан сэргийлэх төвийн удирдагчдын бүлгийн хурал болжээ

Тахлаас урьдчилан сэргийлэх төвийн удирдагчдын бүлгийн хурал болжээ

04-р сарын 02-ны өдөр Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян цар тахлаас урьдчилан сэргийлэх төвийн удирдагчдын бүлгийн хурлыг даргалан хуралдуулжээ. Уг хурлаар цар тахлын гадаад дотоодод гарсан шинэ хувиралтад чиглүүлэн, тахлаас урьдчилан сэргийлэх ажилд тайвширч болохгүй. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг бэхжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах нэгдсэн арга хэмжээг сайжруулах хэрэгтэй. Тахлын холбоотой мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байдлаар түгээх хэрэгтэй. Шинжлэх ухааны үндэслэлтэй, урьдчилан сэргийлэх, хянахаас гадна үйлдвэрлэлийг дахин эхлүүлэхийг эрч хүчтэй, эмх цэгцтэй болгох хэрэгтэй гэж онцолжээ.

Энэ хурлаар Хятад улс олон тооны хилийн боомттой. Цар тахал дэлхийн хэмжээнд тархалт хурдацтай тархаж байгаатай холбогдуулан хилийн боомтоор өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг улам бүр сайжруулах шаардлагатай байна. Хүмүүсийн шаардлагагүй хил дамнасан хөдөлгөөнийг багасган, хил орчмын гол нэвтрэх замуудад хяналт шалгалтыг эрчимжүүлэн, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хөрш орнуудтайгаа хамтарч сайн ажиллах хэрэгтэйг онцолжээ.

Зах, цэцэрлэгт хүрээлэн, бусад олон нийтийн газар хэвийн үйл ажиллагаа явуулж, үйлдвэрлэл, амьдралын дэг журмыг бүрэн сэргээхэд дэмжлэг үзүүлж, их хэмжээний цугларах үйл ажиллагаанд хатуу хяналт тавих хэрэгтэй. Ахмад настан, оюутнууд, жирэмсэн эмэгтэйчүүд гэх мэт гол бүлгүүдийн хамгаалалтыг бэхжүүлэх хэрэгтэй гэж хуралд онцолжээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:7568
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7