БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 04 дүгээр сарын 07-ны өдөр Нидерландын Ерөнхий сайд Луттетэй утсаар ярьжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Нидерланд одоогоор бүгд “COVID-19”-ын халдварын сорилттой тулгарч байна. Хятад улс Нидерланд, түүний дотор олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих чиглэлээр сайн ажил хийж, дэлхийн нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн байна. Цар тахлын үеэр хоёр засгийн газар, ард түмэн бие биенээ дэмжиж, тусалж байна. Хятад улс нь Нидерланд улсад зайлшгүй шаардлагатай эмнэлгийн материалыг Хятадаас арилжааны сувгаар худалдан авах, тээвэрлэхэд туслахад бэлэн байгаа бөгөөд экспортын бүтээгдэхүүний чанарт хатуу хяналт тавих болно. Нидерланд нь Хятад иргэдийн, ялангуяа олон улсын оюутнуудын аюулгүй байдал, тохь тухыг үр дүнтэй баталгаажуулна гэж найдаж байна гэжээ.
Ли Кэчян Хятад, Нидерланд хоёул чөлөөт худалдааг дэмжиж байгааг цохон тэмдэглэв. Халдвартай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ хоёр тал дэлхийн үйлдвэрлэлийн сүлжээ, хангамжийн сүлжээний тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангах, олон улсын ачаа тээвэрлэлтийг жигд явуулахын төлөө хамтран ажиллах ёстой гэлээ.
Лутте хэлэхдээ, халдварт өвчинтэй тэмцэхэд Хятад улс Нидерланд улсыг дэмжиж, тохь тухтай болгосонд талархаж байна. Нидерланд нь Хятадад үйлдвэрлэсэн халдварын эсрэг материалын чанарт бүрэн итгэдэг бөгөөд Нидерландад байгаа Хятад иргэдийн аюулгүй байдал, тохь тухыг баталгаажуулна. Нидерланд Хятад улстай хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, хоёр орны харилцааны тасралтгүй хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.





























































