
2012 оны 11-р сарын 29-ний өдөр ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Үндэсний музейд “Сэргэн мандалтын замнал” хэмээх үзэсгэлэнтэй танилцах үеэр Хятадын мөрөөдөл гэж анх дэвшүүлсэн билээ. Тэрбээр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэх нь Хятадын үндэстнүүдийн энэ цагийн хамгийн агуу их мөрөөдөл юм. Энэхүү мөрөөдөл нь хэд хэдэн үеийн Хятадын ард түмний удаан хугацааны хүсэл эрмэлзлийг тусгаж, Хятад үндэстэн ба Хятад ард түмний нийт ашиг сонирхлыг тусгасан бөгөөд Хятад үндэстний бүх иргэдийн нийтлэг хүлээлт юм. Хятад улс нь 2021 он буюу ХКН байгуулагдсаны 100 жилийн ой болоход чинээлэг нийгмийг бүх талаар байгуулсан байх, Хятад улс тунхаглан байгуулагдсаны 100 жилийн ойгоороо буюу 2049 он гэхэд баян чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёл иргэншил бүхий, эв эетэй,ногоон экологитой социалист хүчирхэг улсыг байгуулж, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх болно гэжээ.
Хятадын мөрөөдөл нь алсын хараа, баялаг агуулга, гүн утга бүхий тунхаглал бөгөөд түүний мөн чанар нь улс орны баян чинээлэг, үндэстний сэргээн мандалт, ард түмний аз жаргалтай болгохыг биелүүлэх зорилт юм. Энэхүү мөрөөдөл нь улсынх,үндэстнийх, мөн хятад иргэн болгоны мөрөөдөл байдаг бөгөөд эцсийн эцэст энэ бол ард түмний мөрөөдөл юм. Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд бид заавал Хятадын замаар явж, Хятадын үзэл санааг дэлгэрүүлж, Хятадын хүч чадлыг нэгтгэх ёстой. Энэхүү мөрөөдөл нь энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа хожих тухай мөрөөдөл бөгөөд Хятад хүмүүст үр өгөөжөө өгөхийн зэрэгцээ дэлхийн бүх улс орны ард түмний сайхан мөрөөдөлтэй нягтхолбоотой харилцдаг. Хятадын мөрөөдөл нь Хятадын ард түмний сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэлтэй хослуулсан тохиолдолд л амжилтад хүрч чадна. Ард түмний сайн сайхан амьдрах хүсэл тэмүүлэл нь ХКН-ын тэмцлийн зорилго мөн. Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэх зорилт бол нөхөр Ши Жиньпинээр цөм болгосон ХКН-ын Төв Хорооны бүх ард түмний өмнө өргөсөн амлалт бөгөөд нам, улс орны ирээдүйд чиглэсэн улс төрийн тунхаглал болно. Энэ нь ХКН-ын өндөр түүхэн үүрэг хариуцлага, эрхэм зорилгыг бүрэн илэрхийлж шинэ эрин үед Хятадын онцлогтой социализмыг баримталж, хөгжүүлэхэд шинэ утга учрыг шингээжээ.





























































