”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр /4/

Намын 100 жилийн тэмцлийн чухал амжилт болон түүхэн туршлагын тухай ХКН-ын төв хорооны шийдвэр /4/

Дарга Ши Жиньпин шинэ зууны нам төрийн үйлсийн хөгжилтэй холбоотой цуврал чухал онол болон практикийн асуудлаар гүнзгий бодож, шинжлэх ухааны магадлал хийж, шинэ зуунд Хятадын онцлогтой ямар социализмыг баримталж хөгжүүлэх, Хятадын онцлогтой социализмыг хэрхэн баримтлах, ямар социализмын орчин үеийн хүчирхэг улсыг байгуулах,  социализмын орчин үеийн хүчирхэг улсыг яаж байгуулах, ямар урт хугацаанд эрх барих марксизмын улс төрийн намыг байгуулах, яавал урт хугацаанд эрх барих марксизмын улс төрийн намыг байгуулах зэрэг чухал том цаг үеийн сэдвээр бүтээлч чанартай төр улсыг засах тухай шинэ ойлголт, шинэ үзэл санаа шинэ стратеги дурдсан. Ши Жиньпин шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санааны гол үндэслэгч болно. Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санаа бол орчин үеийн Хятадын марксизм, XXI зууны марксизм, Хятадын соёл болон Хятадын үзэл баримтлалын цаг эриний охь сод, марксизм Хятадчилсны шинэ үсрэлтийг биелүүлжээ. Нам дарга Ши Жиньпиний Намын төв хорооны цөм, бүх намын цөмийн статусыг тогтоож, Ши Жиньпиний шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үзэл санааны тэргүүлэх статусыг тогтоосон нь бүх нам бүх арми бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний хамтын хүсэл эрмэлзэл, шинэ зууны нам төрийн үйлсийн хөгжил, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандлын түүхэн үйл явцыг ахиулахад шийдвэрлэх ач холбогдолтой.

Өөрчлөлт шинэчлэлтээс хойш нам төрийн үйлс чухал амжилтад хүрч, шинэ зууны Хятадын онцлогтой социализмын үйлсийг хөгжүүлэхэд бат бэх суурийг тавьж чадсан төдийгүй түүнийг хөгжүүлэхэд ашигтай нөхцөл хангасан байна. Үүний зэрэгцээ гадаад орчны өөрчлөлт олон шинэ эрсдэл сорилт авч ирч байна. Мөн шинээр зарим зөрчил асуудал гарч ирж байна. Намыг удирдах, засах асуудал нэг үе сул зөөлөн байсан байдал нь намын дотоодын хойрго авилга газар авч, улс төрийн экоглогид ноцтой асуудал гарч, нам олон түмний харилцаа хохирол амсаж, намын бүтээлч хүч, нягтрах хүч, дайчин хүч суларч, нам төр улсыг засах асуудалд томоохон шалгалт нүүрлэж байна.

Дарга Ши Жиньпин цөмтэй Намын төв хороо, агуу их түүхэн санаачилга, улс төрийн асар их зориг болон хүчтэй хариуцлага үүрэх үүднээс дотоодын болон олон улсын хоёр том нөхцөл байдлыг бүх талаас нь нэгтгэн төлөвлөж, намын үндсэн онол, үндсэн шугам, үндсэн тактик стратегийг хэрэгжүүлж, агуу их тэмцэл, агуу их төсөл, агуу их үйлс, агуу их мөрөөдлийг нэгтгэн чиглүүлж, тогтвортой байдалд ахиц хөөцөлдөх ажлын ерөнхий чиг хандлагыг баримталж, цуврал чухал чиглэл бодлого боловсруулж, цуврал чухал арга хэмжээ авч, цуврал том ажлыг ахиулж, цуврал чухал эрсдэл сорилтыг ялан туулж, урт хугацаанд шийдье гэж бодсон ч шийдэж чадаагүй олон бэрх асуудлыг шийдэж, хийе гэж бодсон боловч хийж чадаагүй том ажлыг хийж чадсан нь нам төрийн үйлс түүхт чанартай амжилт олохыг ахиулж, түүхт чанартай өөрчлөлт гарсан билээ.

/Нэг/. Нам бүх талыг удирдахыг баримтлах талд

      Өөрчлөлт шинэчлэлт хийсний дараа нам намын удирдлагыг эрчимжүүлэн сайжруулах талаар үргэлжлэн хүчин чармайлт гаргаж, нам төрийн үйлсийн хөгжилд  улс төрийн язгуур үндсэн баталгаа хангав. Үүний зэрэгцээ намын дотоодод намын удирдлагыг баримтлах талаар ойлголт тодорхойгүй, ажиллагаа хүч буурай байх асуудал цөөн бус оршиж, намын удирдлагыг хэрэгжүүлэх нь сул, хийсвэр, дорой, захад тавих зэрэг асуудал оршиж байна. Ялангуяа Намын төв хорооны чухал шийдвэрт бодлогыг төлөвлөн хэрэгжүүлэх талаар шуурхай бус, дээд шатны бодлогыг аргацаах, тэрчлэн аман дээрээ хэлээд ажиллагаа дээрээ хэрэгжүүлэхгүй, дур таваараа авирлах асуудал оршиж байна. Дарга Ши Жиньпин цөмтэй Намын төв хороо, намын удирдлага бол нам төрийн үндэс, амин судас, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний ашиг сонирхол, хувь заяатай холбогдож асуудал болно. Бүх нам заавал санаачилгаараа үзэл санаа улс төр үйл ажиллагааны талаар Намын төв хороотой дээд хэмжээнд нэгдсэн байх хэрэгтэй. Шинжлэх ухаанчаар эрх барих, ардчиллаар эрх барих, хуулийн дагуу эрх барих түвшинг дээшлүүлэх хэрэгтэй. Чиглэлийг эзэмшиж, том нөхцөл байдлыг харгалзан, бодлого тогтоох, өөрчлөлтийг ахиулах чадвараа дээшлүүлж, нам бүх талыг ерөнхийд нь эзэмших, бүх талыг зохицуулан удирдах цөм үүргийг гүйцэтгэхийг батлах хэрэгтэй гэж тодорхой дурдсан байна.

     Намын удирдлага бол бүх талын, системтэй, бүтэн цогц болно. Намын эв нэгдлийг батлах нь намын амь нас болно. Намын төв хорооны нэгдсэн удирдлага нь намын удирдлагын хамгийн дээд зарчим болно. Намын төв хорооны нэгдмэл удирдлагыг эрчимжүүлэн хамгаалах нь бүх намын хамтын улс төрийн хариуцлага болно. Намын удирдлагыг баримтлахад юуны өмнө ил тодоор улс төрийг эрхэмлэж, бүх нам төв хорооны удирдлагыг дагах хэрэгтэй гэж намаас тодорхой дурдсан байна.

     Намын XVIII их хурлын төв хорооны VI бүгд хурлаар шинэ нөхцөл байдалд намын дотоодын улс төрийн амьдралын зарим хэм хэмжээний тухай баталсан нь Намын төв хорооноос төв хорооны улс төрийн товчоо Намын төв хорооны төвлөрсөн нэгдсэн удирдлагыг эрчимжүүлэн хамгаалах тухай зарим заалтыг боловсруулж, намын улс төрийн сахилга бат болон улс төрийн ёс дүрмийг тодорхойлж, хувиа хичээх үзэл, тархай үзэл, чөлөөт үзэл, явцуурах үзэл, сайн хүний үзэл зэрэг назгай үзлээс сэргийлэн эсэргүүцэж, идэвхтэй, эрүүл намын дотоодын улс төрийн соёлыг хөгжүүлж, суртал цэвэр шударга сайн сайхан улс төрийн экологийг бий болгохыг ахиулах хэрэгтэй гэжээ. Намын төв хороо намын удирдах боловсон хүчин улс төрийн магадлах чадвар, улс төрийн ойлгох чадвар, улс төрийн хэрэгжүүлэх чадварыг дээшлүүлж, “улс орны их явдал”-ыг бодож, намд үнэнч, намын командыг сонсон, намын төлөө хариуцлага хүлээхийг шаардсан байна. Нам намын удирдах дүрмийн системийг боловсронгуй болгож, намаас Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Засгийн газар, Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлгөөн, Хянан шалгах байгууллага, Шүүх байгууллага, Прокурорын байгууллага, Зэвсэгт хүчин, Ардын хамт олны байгууллага, аж ахуйн нэгж, төсөвт байгууллага, анхан шатны олон түмний өөртөө засах байгууллага, нийгмийн байгууллага зэргийг удирдах дүрмийг боловсронгуй болгож, намаас бүх төрлийн зохион байгуулалтад удирдах үүрэг гүйцэтгэхийг батлах хэрэгтэй. Намаас ардчилал төвлөрлийн дүрмийг баримтлан, чухал ажлыг нам удирдах тогтолцоог байгуулж боловсронгуй болгож, Намын төв хорооны төрийн бодлого тогтоох, зөвлөх зохицуулах байгууллагын үүрэг гүйцэтгэхийг эрчимжүүлж, Намын төв хорооны чухал шийдвэрт бодлогыг хэрэгжүүлэх механизмыг боловсронгуй болгон ахиулж, Намын төв хорооноос заавар авах, Намын төв хороонд  мэдүүлэх дүрмийг хатуу хэрэгжүүлж, улс төрийн хяналтыг эрчимжүүлж, улс төрийн судалгааг гүнзгийрүүлж, намын шугам чиглэл бодлогыг зөрчсөн, намын төвлөрсөн нэгдсэн удирдлагыг эвдсэн асуудлыг шалган илрүүлж, “Хоёр нүүртэй хүн”-ийг арилгаж, бүх намын улс төрийн байр суурь, улс төрийн чиглэл, улс төрийн зарчим, улс төрийн зам зэрэг талаар Намын төв хороотой дээд хэмжээнд нэгдсэн байхыг батлах хэрэгтэй.

     Намын XVIII их хурлаас хойш Намын төв хорооны нэр хүнд болон төвлөрсөн нэгдсэн удирдлага хүчтэй баталгаажиж, намын удирдах дүрмийн систем тасралтгүй боловсронгуй болж, намын удирдах арга хэлбэр улам шинжлэх ухаанч болж, бүх нам үзэл санааны талаар илүү нэгдсэн, улс төрийн талаар илүү эв нэгдэлтэй, үйл ажиллагааны талаар алхам нэгтэй болж, намын улс төрийн удирдах чадвар, үзэл санааны хөтлөн дагуулах чадвар, олон түмнийг зохион байгуулах чадвар, нийгмийг дайчлах чадвар мэдэгдэм нэмэгдсэн байна.

/Хоёр/. Намыг бүх талаар хатуу засах талаар

      Өөрчлөлт шинэчлэлтийг хийсний дараа нам намыг удирдах, намыг хатуу засахыг баримталж, намын бүтээн байгуулалтыг ахиулах талаар мэдэгдэм үр дүнд хүрч чадсан байна. Үүний зэрэгцээ нэгэн үе намыг удирдах хүч суларч, намыг хатуу засахгүйн асуудлын улмаас зарим намын гишүүн, боловсон хүчин улс төрийн итгэл үнэмшилд ноцтой хямрал гарч, зарим газар нутаг болон байгууллагад боловсон хүчин сонгон шалгаруулах ажилд ноцтой гажуудал үүсэн хэлбэрдэх үзэл, хүнд суртал, цэнгэх үзэл, тансаглах суртал газар авч, онц эрхийн үзэл санаа, үзэгдэл харьцангуй түгээмэл орших болов. Ялангуяа эрх тушаалд түшиглэн ойр дотно хүмүүст ажлын байр хангах, өөрийн бус хүмүүсийг гадуурхах, аймаг бүлэг хуваах, талцах, тал тохой татах, цуурхал тархаах, хүмүүсийн сэтгэлийг татах, санал худалдан авах, албан тушаал амлах, зэрэг хэргэм олгож баярлах, өөрийнхөөрөө гэх илээр дааж далдуур зөрчих, төв хорооны бодлогыг дур мэдэн үнэлэх, улс төр эдийн засгийн асуудал харилцан хутгалдах, авилгын хэмжээ хэрээс хэтэрсэн байдаг. Эдгээр асуудал намын дүр төрх, нэр хүндэд ноцтой нөлөөлж, нам болон олон түмний харилцаа холбоог ноцтой хохироож, намын гишүүн, боловсон хүчин, олон түмний дургүйцэл, уур хилэнг дэгдээсэн байна. Дарга Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ "Төмрийг давтахад өөрөө заавал хатуу байх хэрэгтэй. Хятад орны ажлыг сайтар хийхэд зангилаа нь намд байна. Зангилаа нь намаас намыг удирдана, намыг иж бүрэн хатуу засах хэрэгтэй" гэжээ.

Намын урт хугацаанд эрх барих чадвар, манлайлах чанар, ариун цэвэр чанарын бүтээн байгуулалтыг заавал эрчимжүүлэхээр гол шижим болгож, намын улс төрийн бүтээн байгуулалтаар ерөнхий удирдлага болгож, мөрөөдөл итгэл үнэмшлийг бэхжүүлэхээр үндэс суурь болгох, бүх намын идэвх, санаачилга, бүтээлч чанарыг дайчлан, намын бүтээн байгуулалтын чанарыг тасралтгүй дээшлүүлж, намыг ямагт цаг үеийн тэргүүнд явах, ард түмэн үнэн сэтгэлээсээ хүрээлэн хүндэтгэх, өөрийнхдөө зоригтой хувьсгал хийх, бүх төрлийн шалгалтыг даван туулж чаддаг, цог золбоотой марксизмын төрийн эрх барих нам болгон бүтээн байгуулах хэрэгтэй. Нам үүрд төгсгөлгүй сэргэг бат бэх байр суурьтай, хатуу байх үндсэн чиг хандлагыг баримталж, “Зангилаа цөөн боловсон хүчин”-г түлхүү барьж, гол хариуцлага болон хяналтын хариуцлагыг хэрэгжүүлж, хяналт сахилга батын хариуцлага тооцохыг эрчимжүүлж, намыг иж бүрэн хатуу засахыг намын бүтээн байгуулалтын бүх талд хэрэгжүүлэх болно. Намын төв хороо бүх салбарын намын бүтээн байгуулалтын ажлын хурлыг зохион байгуулж, тохируулалт хийж, намын бүтээн байгуулалтын бүх талын дэвшлийг ахиулж байна.

      Намын төв хороо цохон тэмдэглэхдээ "Манай нам бол ард түмнээс үүсэлтэй, ард түмэнд суурилж, ард түмэнд үйлчилдэг нам болно. Хэрэв олон түмнээс хөндийрвөл манай нам амь насаа алдах болно. Намыг иж бүрэн хатуу засахад заавал ард түмний тусгал хамгийн хүчтэй суртлын асуудлаас гардах хэрэгтэй. Намын төв хороо “Найман төрлийн заалт”-ыг боловсруулж хэрэгжүүлэхээр гараа болгож, төв хорооны улс төрийн товчооноос гардаж, удирдах боловсон хүчнээс гардаж, дээд шатнаас доод шатны ажиллах суртлыг сайжруулсан билээ. Төв хорооны улс төрийн товчоо жил бүр ардчиллын хурал зохион байгуулж, найман төрлийн заалтыг хэрэгжүүлсэн байдлын тухай танилцуулгыг сонсож, шүүмжлэл болон өөрийн шүүмжлэл хийдэг. Намын төв хороо хадаас хадах мэт шаргуу дайчин үзэл санааг дэлгэрүүлж, хэлбэрдэх үзэл, хүнд суртал, зугаа цэнгэл хөөцөлдөх, тансаглах суртлыг засан залруулж, онц эрхийн үзэл, үзэгдлийг эсэргүүцэж, албаны мөнгөөр бэлэг хүргэх, идэж уух, аялал жуулчлал хийх, үрэн таран хийх зэрэг шударга бус суртлыг таслан зогсоож, олон түмний тусгал ихтэй, олон түмний ашиг сонирхлыг хохироосон ноцтой асуудлыг шийдэж, анхан шатны дарамтыг хөнгөрүүлж, хэмнэхийг санаачилж, үрэн таран хийхийг эсэргүүцэж, зарим таслан зогсоох боломжгүй гэж байсан гажуу суртлыг таслан зогсоож, олон жил шийдээгүй зарим архаг гэмийг залруулан засаж, нам, засаг, нийгмийн суртлыг өөрчилж чадсан".

     Нам цохон тэмдэглэхдээ "Бүх нам заавал мөрөөдөл итгэл үнэмшил бат байх, зохион байгуулалтын систем нягт, сахилга бат ёс дүрэм хатуу байх ёстой. Марксизмын итгэл үнэмшил, коммунизмын алсын мөрөөдөл, Хятадын онцлогтой социализмын хамтын мөрөөдөл бол Хятадын коммунистуудын оюун санааны тулгуур, улс төрийн амин сүнс болно. Мөн намын эв нэгдлийг хадгалах үзэл санааны суурь болно".

Намын төв хороо цохон тэмдэглэхдээ "Мөрөөдөл итгэл үнэмшил бол коммунистуудын оюун санааны “кальци” болно. Хэрэв коммунист намын гишүүн мөрөөдөл итгэл үнэмшлээ алдвал оюун санааны хувьд “кальци” дутагдаж, “яс зөөлрөх өвчин”-д нэрвэгдэж, үүний улмаар улс төрийн талаар чанар хувирч, эдийн засгийн талаар авилгад шунаж, ёс суртахууны талаар доройтож, амьдралын талаар ялзрах нь зайлшгүй болно. Нам үзэл санаагаар нам байгуулж, байгууллаар нам засахыг зэрэг хэрэгжүүлж, намын олон түмний жанжин шугамын хүмүүжил практикийн арга хэмжээ, “Биеийг засах, эрх мэдлээ хэрэгжүүлэх, хувийн сахилга сахихад хатуу хандаж, ажлыг бодитой төлөвлөх, ажлыг бодитой бүтээх, хүн болоход бодитой хандах ёстой” гэсэн тусгай сэдэвт хүмүүжлийн арга хэмжээ, “намын дүрэм заалтыг суралцах, Ши Жиньпиний цуврал хэлсэн үгийг суралцах, тэнцсэн намын гишүүн болох”, “Уг зорилт, үүрэг хариуцлагаа бат тогтоох” сэдэвт сургалт, намын түүх суралцах хүмүүжил зэрэг арга хэмжээг зохион байгуулж, намын шинэчилсэн онолоор бүх намыг зэвсэглэж, суралцах хэлбэрийн намыг бүтээн байгуулахыг ахиулж, өргөн олон намын гишүүн, боловсон хүчин, ялангуяа удирдах боловсон хүчинг үзэл санааны талаар цэгцлэн засаж, итгэл үнэмшлийн суурийг бэхжүүлж, оюун санааны кальцийг нөхөж, үзэл санааг зөв замд оруулж, коммунист намын гишүүний улс төрийн мөн чанарыг хадгалж, коммунист намын гишүүний оюун санааны нурууг гэдийлгэв. Нам шинэ зууны намын зохион байгуулалтын жанжин шугамыг дурдан хэрэгжүүлж, итгэл үнэмшлээ тодорхой бататгаж, ард түмэнд үйлчилж, ажилч хэрэгчээр засгийн эрхийг барьж, зоригтой хариуцлага хүлээж, шударга ариун цэвэр шинэ зууны сайн боловсон хүчний стандартын дагуу улс төрийн чанар чансааны шаардлагыг түлхүү анхаарч, хүний зөв хэрэглэх чиг хандлагыг төлөвшүүлж, ёс суртахуун, чадварыг хослуулахыг баримталж, ёс суртахууныг тэргүүлэх байранд тавьж, бүх салбарын мэргэдийг хэрэглэх, үйлсийг дээдлэх, шударга үнэнчийг баримталж, санал, оноо, ДНБ, нас харгалзахгүйг баримталж, санал болгох, сонгууль явуулахгүй, намын зохион байгуулалтын удирдлага болон хянах үүргийг эрчимжүүлж, хүн сонгож хэрэглэх талаарх зөв бус суртлыг засав. Нам бүх шатны удирдах боловсон хүчин өөрийн ертөнцийг үзэх үзэл, биеэ авч явах, өртгийн үзэл хэмээх ерөнхийд нь хянах асуудлыг сайтар шийдвэрлэж, эрхийг нандигнах, эрхийг сайхан хэрэглэх, эрхийг болгоомжтой хэрэглэх, бүх талын хяналт шалгалтыг ухамсраасаа хүлээх, цаг ямагт намын зовлонг хуваалцаж, улс оронд хувь нэмэр оруулах, ард түмэнд буян үйлдэх хэрэгтэй" гэв.

Нам мэргэжлийн боловсон хүчинг нам удирдах зарчмыг баримталж, идэвхтэй, нээлттэй, үр дүнтэй мэргэжлийн боловсон хүчний бодлого хэрэгжүүлж, шинэ зууны мэргэжлийн боловсон хүчнээр улсыг хүчирхэгжүүлэх стратегийг гүнзгий хэрэгжүүлж, дэлхийн чухал мэргэжлийн боловсон хүчний төв болон инновацын өндөрлөг байгуулахыг түргэсгэж, дэлхий дахины мэргэжлийн боловсон хүчинг хуран цуглуулж хэрэглэх хэрэгтэй. Нам зохион байгуулалтын системийг тасралтгүй боловсронгуй болгож, зохион байгуулах чадварыг дээшлүүлэхээр гол болгож, нам зохион байгуулах улс төрийн чадавх болон зохион байгуулах чадавхыг нэмэгдүүлж, анхан шатыг хатуу барих ил тод чиг хандлагыг төлөвшүүлж, намын зохион байгуулалт болон намын ажлын бүгдийг хамрахыг ахиулах хэрэгтэй. Нам сахилга бат хуулиас хатуу, сахилга бат, хууль хэрэгжүүлэхийг хослуулах, сахилга бат хэрэгжүүлэхэд хяналт тавих “Дөрвөн төрлийн хэлбэр”-ийг сайтар ашиглах / Дөрвөн төрлийн хэлбэр гэдгийн 1-р төрөл нь намын дотоодын харилцааг хэвийн байлгах, шүүмжлэл болон өөрийн шүүмжлэл хийхийг хэвийн байлгах, чихэнд шивнэх, ханцуй татах, нүүр улайлган хөлс ялгарахыг хэвийн байдал болгох ёстой. 2-р төрөл нь намын сахилга батын шийтгэл болон зохион байгуулалтын шийтгэлийг олонх болгох ёстой. 3-р төрөл нь ноцтой сахилга бат зөрчсөнд хүнд шийтгэл оногдуулж, чухал том албан тушаал зохицуулахыг цөөнх байвал зохино. 4-р төрөл нь ноцтой сахилга бат зөрчсөн нь хууль зөрчин гэмт хэрэгт холбогдон байцаагдаж байгаа бол зөвхөн маш цөөнх байх ёстой\, улс төрийн болон зохион байгуулалтын сахилга батыг эрчимжүүлж, бүх төрлийн сахилга батыг иж бүрэн чангатгахыг дайчлах хэрэгтэй. Нам заалтын дагуу намыг засахыг баримталж, намын дүрмийг хатуу мөрдөж, харьцангуй боловсронгуй намын дотоодын хууль тогтоомжийн системийг төлөвшүүлж, байгууллыг хатуу хэрэгжүүлж, намын бүтээн байгуулалтыг шинжлэх ухаанч, тогтолцоожсон, дүрэмжсэн түвшин мэдэгдэм дээшилсэн байна.

    Намын төв хороо цохон тэмдэглэхдээ "Авилга бол нам урт хугацаанд төрийн эрх барихын хамгийн их заналхийлэл болно. Авилгын эсрэг тэмцэх нь яасан ч алдаж болохгүй чухал том улс төрийн тэмцэл болно. Сая сая авилгачидтай эвдрэлцэхгүй бол 1.4 тэрбум ард түмэнтэй эвдрэлцэнэ гэсэн үг юм. Эрх мэдлийг заавал тогтолцооны торонд хязгаарлах хэрэгтэй, сахилга бат, хуулийн дагуу эрх мэдлийг тогтоож, дүрэмжүүлж, хязгаарлаж, хяналт тавих хэрэгтэй. Нам авилга авахыг зүрхлэхгүй, авилга авч болохгүй, авилга авахыг хүсэхгүйг цогцоор ахиулахыг баримталж, шийтгэж сүрдүүлэх, тогтолцоогоор барих, ухамсар дээшлүүлэхийг цогцоор хэрэгжүүлж, нам, ард түмнээс олгосон эрх мэдлийг байнга ард түмэнд аз жаргал олгоход хэрэглэх хэрэгтэй. Хориотой бүсгүй, бүгдийг хамрах, тэг хүлцэхийг баримтлах, хүнд хориглох, хатуу дарах, урт хугацаанд сүрдүүлэхийг баримтлах, авилга өгч авахыг зэргээр шалгахыг баримтлах, гэмт хэрэг байвал заавал шалгаж, авилга авсан бол заавал шийтгэх, хүчтэй эмээр өвчин эмчлэх, хүнд хуулиар самуурлыг засах зориг гарган, ясыг хусаж хорыг арилгах, баатар эр бугуй тастах зориг гарган, хэлбийхгүй “Бар, ялаа, үнэг агнах”-ыг баримтална. Олон түмний дэргэдэх авилгын асуудлыг эрс цэгцлэн засаж, интерполоор авилгыг нэхэмжлэх, аливаа авилгачдыг арилгах ажлыг гүнзгий өрнүүлэх хэрэгтэй. Нам улс төрийн асуудал, эдийн засгийн асуудал зэрэгд нь оршсон авилгын гэмт хэрэгт анхаарлаа хандуулж, намын дотоодод ашиг сонирхлын бүлэглэл төлөвшихөөс урьдчилан сэргийлж, Жөү Юнкан, Бүө Шилай, Сүнь Жэнцай, Лин Жихуа нарын ноцтой сахилга бат хууль зөрчсөн гэмт хэргийг шалган гаргасан билээ. Нам нам төрийн хяналтын системийг боловсронгуй болгохыг удирдан, төрийн хянан шалгах хороо болон орон нутгийн бүх шатны хянан шалгах хороо байгуулахыг ахиулж, тойрон зааварлах тойрон шалгахыг уялдуулах нөхцөл байдлыг бий болгож, намын дотоодын хяналтаар гол болгон, бүх төрлийн хяналтаар харилцан зохицуулах механизмыг байгуулж, эрх мэдэл хэрэгжүүлэхийг хязгаарлаж, хяналт тавихыг эрчимжүүлэв.

    Намын XVIII их хурлаас хойш эрс тэмцэл хийснээр намыг иж бүрэн хатуу засах улс төрийн хөтлөн дагуулах болон улс төрийн баталгааны үүргийг бүрэн гүйцэд хэрэгжүүлж, намын өөрийгөө цэвэршүүлэх, өөрийгөө боловсронгуй болгох, өөрийгөө шинэчлэх, өөрийгөө дээшлүүлэх чадвар мэдэгдэм нэмэгдэж, намыг удирдах, засах талаар сул дорой зөөлөн байдлыг үндэснээс нь өөрчилж, авилгатай тэмцэх тэмцэл шийдвэрлэх чанартай ялалт байгуулж, бүх талаар бэхжиж, нам, улс орон, армийн дотоодод оршиж байсан ноцтой аюулыг арилгаж, намыг хувьсгалын чанартай давтах явцад нэн бэхэжнэ.

Найруулагч:Хань Хуншя
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:159
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой