Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Нээлттэй хамтын ажиллагаа, гэгээн саруул ирээдүй

Нээлттэй хамтын ажиллагаа, гэгээн саруул ирээдүй

Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, ахиулъя" уриан дор БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-31-нд болсон юм. Энэ нь дэлхий нийтийн анхаарлыг татаж, хил дамнасан эдийн засаг, худалдаа, соёлын гүүрийг байгуулж, үр ашигтай үр дүнд хүрч, Хятад улсын умард зүгт нээ чухал гүүрэн гарц болох Өвөр Монгол нь хүчирхэг эрч хүч, саруул уудам ирээдүйг харуулсан юм.

2015 онд анхны экспог хоёр орны худалдаа, аж үйлдвэр, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон улсын түвшний үзэсгэлэн, форумын арга хэмжээний хүрээнд зохион байгуулж эхэлсэн бөгөөд дараа дараагийн экспо нь цар хүрээний хувьд өргөжин тэлж эрчим хүч, цахим эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал болон “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд бүс нутгийн, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байв. Хоёр жил тутам зохион байгууллагддаг “Монгол-Хятадын экспо” нь хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөгчдөд харилцан туршлага солилцох, шинэ хөрөнгө оруулалт, бизнесийн боломжийг эрэлхийлэх, инноваци, дэвшилтэт технологийг нутагшуулах, соёл, нийгэм, техник технологийн олон талт харилцааг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлийг тэлэх, хамтарсан үйлдвэр байгуулах,  гэрээ хэлэлцээр байгуулах өргөн боломжийг нээсэн юм.

Монгол-Хятадын V экспо нь олон улсад чиглүүлэх, тусгай сэдвийн хүрээнд зохиох, дижитал эдийн засгийг хөгжүүлэх, чансаатай хөгжлийг ахиулах дөрвөн талд гол анхаарлаа хандуулж, улам өндөр стандарт, улам алсын хараатай ажиллаж, улам бодитой арга хэмжээ авснаар Хятад улс болон Гадаад орнуудыг холбосон эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, соёлын солилцооны салбар хоорондын платформыг бий болгов. Монгол, Хятадын найрсаг харилцаанд суурилан, хоёр орны хамтын ажиллагаа итгэлтэй, өргөн хүрээтэй, тогтвортой, харилцан ашигтай хамтын ажиллагаагаар гүнзгийрүүлэхэд “Монгол-Хятадын экспо” үр дүнтэй чухал түншлэл болж ирсэн. 

Олон улсад чиглүүлсэн экспо гэдгээрээ хүртээмжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааны нээлттэй байдлыг бий болгов

Энэ экспод Хятад, Монгол, Орос, Зүүн хойд Ази, “Бүс ба Зам” санаачилгад оролцогч улс орнууд ба Бразил, Уругвай, Кени, Мозамбик зэрэг Өмнөд Америк, Африкийн орнуудын төлөөлөгчдийг оролцуулсан дотоод, гадаадын 6000 орчим зочид, төлөөлөгчид оролцов. Энэ нь Хятадын болон олон улсын 1500 гаруй компаниудыг нэг дор хуран цугларуулж, Монгол-Хятадын экспогын олон улсын түвшинд хөгжиж буйг харуусан юм. .

Экспогийн  үеэр, Хөххотын Цэлгэр тал олон улсын хурал, үзэсгэлэнгийн төвд 16 улс орны 354 компани мянга гаруй төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлжээ. Монгол Улсын ноос ноолуур, арьс шир, гоо сайханы, бэлэг дурсгалын, хүнсний бараа бүтээгдэхүүнүүд, Оросын хүнс, ундаа, Шинэ Зеландын цагаан идээ, Африкийн гар бөмбөр, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг олон улсын бараа бүтээгдэхүүнүүд нь хүмүүсийн анхааралд хүрч, иргэдийг дэлхийн өнцөг булан бүрийн бараа бүтээгдэхүнийг худалдан авах боломжоор хангасан юм.

Экспогийн үеэр, Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодолгын хүрээн дэх худалдаа эдийн засгийн III чуулга уулзалт зохиогдож, газар дээр нь нийт 65 тэрбум 294 сая юанийн хөрөнгө оруулалттай 21 гол төсөлд гарын үсэг зурж, хил дамнасан үйлчилгээний худалдаа, эрдэс баялгийн хөгжил, шинэ эрчим хүчний технологийн хамтын ажиллагаа зэрэг салбарыг хамарсан байна. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-Оросын хөрөнгө оруулалт худалдааг дэмжих бага хурал болж, байгалийн хий, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа, хил дамнасан ложистик зэрэг бодит хамтын ажиллагааг хамарсан 501 сая юанийн хамтын ажиллагааны зургаан гэрээ байгуулав.

Тусгай сэдвийн хүрээнд зохиогдсон тул гол салбаруудын холболтыг гүнзгийрүүлэв

Монгол-Хятадын V экспо нь олон салбарын тусгай танхимуудыг байрлуулж, "Аж үйлдвэрт суурилж, тусгай сэдвийн хүрээнд анхаарал хандуулах" загвараа гүнзгийрүүлсэн байна. Экспогийн  үеэр шинэ эрчим хүч, орчин үеийн нүүрсний химийн аж үйлдвэрийн салбарт Хятад, Монголын эрчим хүчний уялдаа холбоо, ногоон технологийн 30 гаруй ололт амжилтыг дэлгэн үзүүлэв. Мөн "Хятад, Монголын уул уурхайн хамтын ажиллагааны тохирооны уулзалт", "Цэвэр эрчим хүчний салбарын хяналт шалгалт" зэрэг олон арга хэмжээ амжилттай зохиогдож, CATL, LONGi Green Energy зэрэг дэлхийн топ 500-д багтсан 20 гаруй компани хамгийн сүүлийн үеийн технологиудыг танилцуулж,  хил дамнасан аж үйлдвэрийн гинжин хэлхээний хамтын ажиллагаанд мэргэжлийн платформ хангалаа.

Монгол-Хятадын V экспогийн үеэр, Өвөр Монголын сурталчилгааны үзэсгэлэнгийн танхимд, Өвөр Монголын алтан шаргал өнгөтэй газрын зураг дээр Өвөр Монголын цахилгаан дамжуулах сувгууд, хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах суваг, устөрөгч дамжуулах хоолой зэрэг бүтээн байгуулалтыг харуулсан замын зургийг гурван өнгөөр нягт нямбай тэмдэглэн харуулсан юм. 

Хил дамнасан цахилгаан дамжуулах салбарт ӨМӨЗО нь Монгол Улс болон хөрш зэргэлдээ орнуудтай ажил хэрэгч хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, харилцан эрчим хүчний холболт хийж, Монгол Улс руу цахилгаан дамжуулах 9 суваг байгуулж, жилд 1.5 тэрбум кВт.цаг цахилгаан дамжуулах хүчин чадалтай боллоо гэж уг танхимын тайлбарлагч танилцууллаа.

Дижитал үзэсгэлэнгийн хэлбэр, харилцааны радиусыг идэвхжүүлэв

8-р сарын 25-нд нээлтээ хийсэн " Хятад-Монголын онлойн экспо - Өвөр Монголын онлайн бүтээгдэхүүний үзэсгэлэн" нь цахим худалдаа, шууд нэвтрүүлгийн платформтой нэгдэж, бүс нутаг дамнан борлуулга хийв. Нэг өдрийн дотор онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ 50 сая юанийг давж, шууд нэвтрүүлгээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүнийг борлуулж, орон нутгийн иргэдийн бараа бүтээгдэхүүнийг улам олон хүнд сурталчлан таниулав.

Үндэсний тооцооллын төв, шилдэг арван дата төвийн кластерын нэг болох Өвөр Монгол нь нийт 120000 P-ийн тооцоолох хүчин чадлаар дэмжигдэж, ногоон тооцооллын хүчин чадал, хиймэл оюун ухааны үзэсгэлэнгийн лангуу ажиллуулж, “Зүүн болон барууны тооцооллын уялдаа холбоог дэмжих”, Монгол улсын шинэ эрчим хүчний дата төв зэрэг шийдлүүдийг танилцуулснаар 100 гаруй томоохон худалдан авагч компаниудыг холбов. VR-ийн гайхалтай дүр зураг нь үзэгчдэд Хятад-Монголын салхины эрчим хүчний бааз, ухаалаг тооцоолох төвөөр "аялах", "дижитал ирээдүй"-ийг биечлэн мэдрэх боломжийг олгов.

Эн экспо нь олон платформын холболтоор Өвөр Монголын онцлог бүтээгдэхүүнийг улам өргөн зах зээлд сурталчилснаар барахгүй, БНХАУ, Монгол улс, тэрчлэн дэлхийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд шинэ эрч хүч нэмэв.

Чансаатай гэдгээрээ үйлчилгээ, хүмүүнлэгийн халуун дулаан байдлыг нэмэгдүүлэв

Монгол-Хятадын V экспо нь "бүтэн үйл явцын санаа зоволтгүй үйлчилгээний багц"-ыг эхлүүлж, үзэсгэлэнд оролцогчдод лангууны дизайн, үзэсгэлэнгийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт зэрэг бүрэн хэмжээний үйлчилгээг үзүүлэв. Мэргэжлийн үзэгчдэд эрэлт хэрэгцээнд нь тохируулж нарийн холболт хийв. Мөн олон нийтэд хандуулан биет бус соёлын өвийн үзүүлбэр, хоолны амталгаа зэрэг гайхалтай туршлагуудыг гаргав.

Хүмүүнлэгийн солилцоо ч бас сэтгэл хөдөлгөм болжээ. 8-р сарын 25-нд Хөххотод  Монгол улсын 10 гэр бүл, Өвөр Монголын 10 гэр бүл уулзаж, хүүхдүүд харилцан бэлэг солилцож, авьяас чадвараа харуулж, инээд хөөр дунд гүн зузаан нөхөрлөл тогтоов.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы эмэгтэйчүүдийн холбоо, Монгол улсын эмэгтэйчүүдийн холбоо хамтран эмэгтэйчүүд хүүхдийн хөгжлийн хамтын ажиллагааны санамж бичиг(2023)-т гарын үсэг зурснаас хойш, 39 гэр бүл, 106 иргэн харилцан айлчлал хийжээ. Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж болохын хувьд Хятад, Монголын ард түмний зүрх сэтгэлийг холбож, Хятад, Монголын найрамдалт харилцааг улам гүнзгийрүүлсэн байна.

Ирээдүйд Өвөр Монгол дэлхийд улам нээлттэй байх болно

Шинэ эрчим хүч, орчин үеийн нүүрсний химийн үйлдвэр, дижитал эдийн засаг, соёлын аялал жуулчлал зэрэг олон тусгай сэдэвт үзэсгэлэн форумууд зохиож, экспогийн цар хүрээг улам өргөжүүлэв.

ӨМӨЗО 168 улс орон, бүс нутагтай худалдааны харилцаатай бөгөөд Хятад Монголын нийт худалдааны 60 гаруй хувийг ӨМӨЗО-ны Монгол улстай хийсэн худалдаа эзэлж байна. 2015 оноос хойш ӨМӨЗО "Бүс ба Зам" санаачилгад оролцогч орнуудтай хийсэн импорт экспортын хэмжээ 815 тэрбум юаньд хүрч, мөн үеийн импорт экспортын нийт хэмжээний 60.4 хувийг эзлэв. Эх газрын боомтын ачаа тээврийн хэмжээ 120 сая тонныг давж, гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 200 тэрбум юаниас давсан байна. Эдгээр тоо баримт нь Өвөр Монгол нь гадаадад нээлттэй байх бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг харуулж байна.

"Дэлхийг холбож, ирээдүйг хамтдаа бүтээе". Монгол Хятадын экспо нь эдийн засаг, худалдааны томоохон арга хэмжээ төдийгүй соёлын солилцоо, технологийн туршлага солилцоо хийж, үзэл бодлоо ойлголцсон олон улсын уулзалт болсон юм. Энэ нь дэлхий ертөнцийг уужим сэтгэлээр хүлээн авч, дэлхий дахинд улам нээлттэй, өөртөө итгэлтэй, орчин үеийн Өвөр Монголыг байгуулж буйг харуулсан юм.

Нээлттэй, гэрэлт ирээдүйг бүтээе. ӨМӨЗО Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор болон "Бүс ба Зам" санаачилгыг хөгжүүлэхэд улам чухал үүрэг гүйцэтгэж, умрад зүгт нээлттэй бодлогын  шинэ хуудсыг нээсээр байна. 

 

Зохиогч:Х.АРВИНТАЛ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:210
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7