“Хятад орныг танин мэдэх”- Өвөр Монголын XIII соёлын долоо хоногийн албан ёсны нээлт, “Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлж, хамтын ажиллагаа хамтын хөгжлийг ахиулъя” сэдэвт ерөнхий үзэсгэлэн 09-р сарын 16-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод нээгдлээ.
Нээлтийн арга хэмжээнд Монгол улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат оролцож, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань үг хэлэв.
БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын ССАЖЗЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн Алба хамтран санаачилж буй энэхүү арга хэмжээ нь 19-ний өдөр хүртэл үргэлжилж, нээлтийн ёслол, Хятад, Монгол хоёр орны найрамдлын үзэсгэлэн, уран сайхны тоглолт, Хятадын кино 7 хоног, уламжлалт анагаах ухааны үзлэг зэрэг найман төрлийн 18 үйл ажиллагаа зохиогдож байна.