“Цюши” сэтгүүлийн өнөөдөр буюу 09-р сарын 16-ны өдөр хэвлэгдэх 18 дахь дугаарт ХКН-ын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Хятадын нэгдсэн зах зээлийн бүтээн байгуулалтыг цогцоор нь гүнзгийрүүлэх тухай” чухал өгүүллийг нийтэлнэ.
Тус өгүүлэлд онцлохдоо:
- Бүх Хятадын нэгдсэн зах зээлийг байгуулах нь Намын Төв Хорооноос гаргасан томоохон шийдвэр юм. Энэ нь хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, өндөр чанартай хөгжлийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай төдийгүй олон улсын өрсөлдөөнд санаачлагыг олж авахад чухал ач холбогдолтой юм. Хятад улс дэлхийн хоёр дахь том хэрэглээний зах зээл болохын хувьд үндэсний нэгдсэн том зах зээлийг сайтар бүтээн байгуулж, эрсдэл, сорилтод тайвнаар хариу үйлдэл үзүүлэх итгэлээ бэхжүүлэх ёстой гэж хэллээ.