Орон нутгийн цагаар 09-р сарын 15-нд Польшийн Ерөнхийлөгч Карол Навроецки Варшав хотод ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-ийг хүлээн авч уулзлаа.
Навроецки Ван И-гээр дамжуулан Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд дэлхий дахиныг гайхуулсан Хятадын хөгжлийн амжилтыг сайшааж буйгаа илэрхийлжээ. Навроецки:
- Польш бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг бөгөөд хоёр орон сайн сайхан найрсаг харилцаатай байсаар ирсэн. Түүхч хүний хувьд би Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны ялалтад Хятад улс асар их золиос гаргаж, хувь нэмэр оруулсныг гүнээ ойлгож байна. Хятад улстай уламжлалт найрсаг харилцаагаа эрхэмлэн дээдэлж, солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, түүхээр толь болгон, хоёр орны харилцааны тасралтгүй хөгжлийг дэмжиж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамтдаа хамгаалахад Польш улс бэлэн байна гэж хэллээ.
Ван И дарга Ши Жиньпиний дотнын мэндчилгээг уламжлаад “Польшийн талтай стратегийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, стратегийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн сайжруулж, Хятад, Польшийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Европын холбоо Хятад улсыг бодитой, зөв оновчтой ойлгоход Польш улс тус дэм үзүүлэхийн тулд идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна гэж онцолжээ.
Айлчлалын үер Ван И Польшийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Радослав Сикорскитэй хэлэлцээ хийж, Хятад, Польшийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хорооны дөрөвдүгээр хурлыг хуралдуулсан байна.