
Ингэснээр ӨМӨЗО-ны умардад нээлттэй байх түшиц бүсийн байгуулалт чухал алхам хийх болно. ӨМӨЗО нь умард талаараа Орос болон Монгол Улстай хил залгадаг ба дотооддоо Хармөрөн зэрэг 8 мужтай хөршилж, 16 боомт ажиллуулдгаас Манжуур, Эрээн нь тус тус Европ-Азийн төмөр замын чухал боомт, Дундад улсын хамгийн том хуурай газрын боомт, мөн Дундад-Монголын хилийн хамгийн том боомт болжээ. ӨМӨЗО нь эдгээр давуу талдаа түшиглэн гадаадад нээлттэй эдийн засгаа эрчимтэй хөгжүүлж байна.





























































