
2100 гаруй жилийн өмнө Хятадын Хан улсын төрийн зүтгэлтэн Жан Чянь ∕Zhang Qian∕ хоёр удаа өрнө зүгт аялж Хятад, Төв азийн улс орнуудын найрамдал нөхөрлөлийн их хаалгыг нээж, өрнө дорныг холбон түмэн олон хөлхсөн Евро-Азийг холбосон их Торгоны замыг нээжээ. Олон зуун жилийн турш энэхүү эртний торгоны замаар олон улс орнуудын ард түмэн найрамдал нөхөрлөлийн зузаан түүхээ бичилцэж иржээ. Ази Европын улс орнуудын эдийн засгийн харилцааг улам нэгдэн нягтруулж, харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, хөгжлийн шинэ орон зайг улам өргөтгөх зорилгоор 2013 оны 9 дүгээр сарын 7-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казакстаны Назарбаевын их сургуульд урилгаар илтгэл тавих үедээ анх удаа шинэлэг хамтын ажиллагааны хэлбэр, Торгоны замын эдийн засгийн бүсийг хамтаар цогцлоон буй болгох, нэг улсын амжилт бүтээлийг бүс нутгийн хэмжээнд өргөжүүлэн хүртэцгээж, хамтын ажиллагааны жимээс хөгжлийн зам болгон өргөжүүлж, бүс нутгийн томоохон хамтын ажиллагааг буй болгох санаачилга дэвшүүлжээ. Торгоны замын эдийн засгийн бүс нь дорно зүгт Ази Номхон далайн эдийн засгийн тойрогт бат сууриа тавьж, өрнө зүгт хөгжингүй Европын эдийн засгийн тойрогтой нэгдэж, “дэлхийн хамгийн урт, хөгжлийн их нөөц бололцоо бүхий хамгийн том эдийн засгийн коридор” болно гэж нэрлэгдэж байна.





























































