Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улсын тахлын эсрэг арга хэмжээ үр дүнтэй бөгөөд дэлхийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж байна

Олон улсын хамтын нийгэмлэг: Хятад улсын тахлын эсрэг арга хэмжээ үр дүнтэй бөгөөд дэлхийн хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж байна.

Гадаадын улс төрчид, шинжээчид илэрхийлэхдээ, Хятад улсын тахлын эсрэг арга хэмжээ үр дүнтэй бөгөөд урьдчилан сэргийлэх, хянах нөхцөл байдал сайжирч байна. Хятад улс туршлагаа идэвхтэй хуваалцаж, тахал өвчинд нэрвэгдсэн бусад орнуудад эмнэлгийн тусламж үзүүлж, тахлын эсрэг дэлхийн хэмжээнд хамтран ажиллахыг уриалж байгаа юм гэжээ.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал асан Томас Фрийден хэлэхдээ, Хятад улс тахлын эсрэг маш үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлсэн, ялангуяа халдварт өвчний судалгааг идэвхтэй хийж, тахлыг хориглоход чухал үүрэг гүйцэтгэж байна гэжээ.
АНУ-ын Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвийн захирал асан Томас Фрийден: Хятад улс олон нийтийн эрүүл мэндийн чиглэлээр маш идэвхтэй, зорилтот бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд өргөн цар хүрээтэй туршилтаас гадна халдварт өвчний чиглэлийн судалгааг хийх хүчин чармайлтаа өргөжүүлжээ. Тахлын эсрэг санаачилгууд нь эерэг үр дүнд хүрч, дэлхийн бүх нийгэм дүүрэг суралцах ёстой юм.
Венесуэлийн Ерөнхийлөгч Мадуро саяхан Хятадын анагаах ухааны мэргэжилтнүүдийн багтай уулзах үеэрээ Хятадын мэргэжилтнүүдийн багт талархал илэрхийлэв. Тэрээр Ши Жиньпин дарга, Хятадын засгийн газар, ард түмэнд тахал өвчинтэй тэмцэхэд Венесуэлийг хүчтэй дэмжиж байгаад талархал илэрхийлэв.
Мексикийн ерөнхийлөгч Лопез болон бусад улс төрчид мөн хэлэхдээ, Хятад улс энэхүү тахал өвчинтэй тэмцэхэд гаргасан олон улсын хамтын ажиллагааг ахиулах хүчин чармайлт нь бусад орны  тахлыг урьдчилан сэргийлэх, хянахад эерэг үүрэг гүйцэтгэсэн гэжээ.

Мексикийн ерөнхийлөгч Лопез: Дарга Ши Жиньпинтэй ярилцахдаа би Хятадын засгийн газарт талархлаа илэрхийлсэн. Хятадын засгийн газар бидэнд яаралтай шаардлагатай эмнэлгийн материалыг худалдаж авахад тусалсан.

Францын Коммунист намын Үндэсний Гүйцэтгэх хорооны гишүүн, Олон улсын газрын дарга Лидия Самабак: Хятад улс урьдчилан сэргийлэх, хянах, эмчлэхэд ихээхэн ач холбогдол өгч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хурдан, үр дүнтэй хэрэгжүүлдэг. Түүнчлэн Хятад улс тахал өвчинд нэрвэгдсэн бусад улсуудад эмнэлгийн тусламж үзүүлж байгаа. Тахалтай тэмцэхэд эв нэгдэл, хамтын ажиллагаа чухал юм.

ОХУ-ын  Москва  хотын  Гадаад харилцааны товчооны захирал Челяо Мин: Хятад улсын засгийн газарт ийм хүнд хэцүү үед зөвлөгөө, туслалцаа үзүүлэхээр мэргэжилтнүүд илгээсэнд талархаж байна. Орос, хятадын эмнэлгийн ажилтнуудын хамтын ажиллагаа маш чухал ач холбогдолтой бөгөөд халдварт өвчнийг аль болох хурдан хянахад бидэнд туслах болно.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:CCTV.com
Мэдээ үзсэн:8077
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7