2025 Хятадын олон улсын шаазангийн үзэсгэлэн Жанши мужийн Жиндэжэнь хотод нээгдэж, дэлхийн шаазангийн салбарын томхоон цуглаан, соёлын солилцоо, худалдаа наймааны чухал тавцан болж байна. Дэлхийн 30 гаруй улс орны алдартай брэндүүд, мянга гаруй гадаадын худалдаачид оролцож байна. Дэлхийн хотын дарга нарын яриа хэлэлцээ, хөрөнгө оруулалтын дэмжлэгийн хурал, Хил дамнасан худалдан авалтын тохиролцоо зэрэг ажиллагаа болж байна.
Үзэсгэлэн 10-р сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Уг үзэсгэлэн 2004 оноос өдгөө болтол 21 удаа амжилттай зохиогдож буй юм.