Хятад-Европыг холбосон Хойд туйлын экспресс чингэлэг тээврийн анхны хөлөг 26 хоног аялаад 10-р сарын 19-ний өглөө Польшийн хойд хэсгийн Гданьск боомтод хүрэв.
Уг хөлөг онгоц өмнө нь Их Британийн Феликстоу боомт болон Германы Гамбург боомтоор үйлчлүүлж байгаад 9-р сарын 23-нд Хятадын Нинбо-Жөүшань боомтоос хөдөлсөн байна. Гданьскийн боомт дээр ачиж, буулгах ажлаа дуугсаад мөн оройдоо Нидерландын Роттердам боомт руу хөдлөв.
Ойлгосноор, Зүүн хойд гарцаар дамжин Европ руу шууд хүрдэг Хятад-Европын хойд туйлын экспресс зам 20-хон хоногийн дотор Европ дахь эхний зогсоол буюу Феликстов боомтод хүрсэн байна, энэ нь ойролцоогоор 40 хоног аялдаг Суэцийн суваг болон 50 орчим хоног аялдаг Сайн итгэлт хошууны замтай харьцуулахад ихээхэн цаг хугацаа нэмнэжээ.