Хятадын удаагийн импорт, экспортын 138 дахь яармаг нь 1.55 сая ам метр талбай, 74,600 лангуу, 32,000 гаруй аж ахуйн нэгжүүд оролцсоноор түүхэн дээд амжилтыг бүтээж,үзэсгэлэнгийн талбайд 200 гаруй улс орон, бүс нутгаас худалдан авагчид цугларан, Хятадын гадаад худалдаа улам бүр нэмэгдэж буйн дохиог дэлхий дахинд өгсөн юм. Энэ оны эхний гурван улиралд Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 33.61 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4 хувиар өссөнтэй зэрэгцээд Гуанжүөгийн энэхүү үзэсгэлэн нь Хятадын эдийн засгийн өөрчлөлтөд дасан зохицох чадварын цомхотгол болсон төдийгүй дэлхийн тогтворгүй байдлын дунд Хятадын гадаад худалдааны тогтвортой байдлыг харуулах цонх болсон байна.
Гуанжүөгийн үзэсгэлэнд оролцогчдын бүтцэд өөрчлөлт гарсан нь Хятадын гадаад худалдааны чансаатай хөгжил маш их үр өгөөжтэй буйг харуулсан юм. Энэ яармагт өндөр технологи, мэргэшсэн, шинийг санаачлагч, тодорхой салбарын толгой аж ахуйн нэгж зэрэг чансаатай аж ахуйн нэгжийн тоо анх удаа 10 мянга давж, нийт экспортын үзэсгэлэнд оролцогчдын 34 хувийг эзэлж байна. Үзэсгэлэнд оролцогчдын тулгуур болж буй энэхүү арван мянган чансаатай аж ахуйн нэгжүүд нь Хятадын гадаад худалдааны хөдөлгөгч хүч “Тоо хэмжээний өсөлтөөс” “Чанарын ололт” руу шилжиж байгааг харуулж байна. Эдгээр чансаатай аж ахуйн нэгжүүд нэг сая гаруй шинэ бүтээгдэхүүн, бие даасан оюуны өмчийн эрхтэй 1.1 сая орчим бүтээгдэхүүн, түүний дотор 350,000 гаруй ухаалаг бүтээгдэхүүн, 1.08 сая гаруй ногоон болон нүүрстөрөгчийн хий багатай бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэв. Эдгээр тоо баримт нь Хятадын үйлдвэрлэлийн салбар дэлхийн нэмүү өртгийн гинжин хэлхээний дунд болон дээд цэг рүү үсрэн орсны шууд нотолгоо болох юм.
Гуанжүөгийн үзэсгэлэнд Бразилийн томоохон худалдан авалтын төлөөлөгчид болон Европын холбооны тэргүүлэгч компаниуд идэвхтэй оролцсон нь Хятадын ханган нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдал, бүтээгдэхүүний шинэчлэл, хамтын ажиллагааны чин сэтгэлгээг харуулж, энэ нь дэлхийн худалдаачдын сонирхлыг ихээхэн татаж буй юм.
Одоогоор дэлхийн хэмжээнд худалдааны ивээх үзэл, геополитикийн нөхцөл байдал зэрэг эрсдэлүүд оршсоор байна. Гэсэн хэдий ч Гуанжүөгийн үзэсгэлэнд олон арван мянган аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцсон нь эхний гурван улиралд Хятадын импорт экспортын хэмжээ улирал тутам нэмэгдсэнтэй холбоотой юм. Хятадын гадаад худалдааны тогтвортой байдал нь зөвхөн цар хүрээний давуу талуудаас бус, харин шинийг санаачлах, зах зээлийн уян хатан стратеги, зах зээлийн нээлттэй байдал зэрэгтэй холбоотой гэдгийг энэ нь харуулж байна. "Дэлхийн үйлдвэр"-ээс "Инновацийн төв" болж, Хятадын гадаад худалдаа дэлхийн худалдааны бүтцийн өөрчлөлтийн дунд хөгжиж байна.