Хятадын Үндэсний статистикийн газрын 20-ны өдөр нийтэлсэн тоо баримтад, эхний гурван улиралд Хятадын ДНБ 101 их наяд 503 тэрбум 600 сая юаньд хүрч, тогтмол үнээр тооцоолбол өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар нэмэгдсэнийг урьдчилсан тооцоогоор харуулсан байна.
Улирлаар авч үзвэл, эхний улиралд ДНБ өмнөх оны мөн үеийнхээс 5.4 хувь, хоёрдугаар улиралд 5.2 хувь, гуравдугаар улиралд 4.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Хэрэглээний үнийн индекс өсч, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл ерөнхийдөө тогтвортой байж, оршин суугчдын орлого тогтвортой өслөө. Эхний гурван улиралд, үндэсний хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурсан байна. Хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийг тооцохгүйгээр үндсэн хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өсч, оны эхний хагасаас 0.2 нэгжээр өссөн байна. Үндэсний хэмжээнд судалгаанд хамрагдсан хотын ажилгүйдлийн түвшин дунджаар 5.2 хувьтай байна. Харин нэг хүнд ногдох үндэсний орлого 32 мянга 509 юань, бодит өсөлт 5.2 хувьд хүрчээ.