Хятадын олон улсын мэргэжлийн боловсон хүчний солилцооны 23 дахь бага хурал 0-р сарын 21-нд нээгдэж, Төрийн зөвлөлийн гишүүн Чэнь Ичинь видео бичлэгээр үг хэлэв.
Чэнь Ичинь хэлэхдээ, Шинэ эринд орсноос хойш, Хятад улс Ши Жиньпин тэргүүтэй ХКН-ын төв хорооны хүчтэй удирдлага дор дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжлийн боловсон хүчний нээлттэй урьж ажиллуулж. Гадаадын олон тооны мэргэжилтнүүд Хятадын орчин үеийн хөгжил ба Хятад болон гадаад орнуудын найрсаг солилцоо, хамтын ажиллагаанд олон талын чухал хувь нэмэр оруулсан гэв.
"Дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжлийн боловсон хүчнийг урьж ажиллууж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх" уриан дор болж буй уг хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулав. Нээлтийн ёслолд дэлхийн 110 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 2600 гаруй гадаадын мэргэжилтэн оролцов.