Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Орос, Хятад улс халдварт өвчний эсрэг сайн хамтран ажиллаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков: - Орос, Хятад улс халдварт өвчний эсрэг сайн хамтран ажиллаж байна гэж үнэлэв.

  Орон нутгийн цагаар энэ сарын 22-нд Орос Холбооны Улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэвлэл мэдээллийнхэнд:

- Цар тахал эхэлснээс хойш Орос, Хятад улсын мэргэжилтнүүд харилцаа холбоо тогтоож, мэдээлэл солилцож ирсэн. Одоогийн байдлаар Хятадын мэргэжилтнүүд цар тахлын вакциныг идэвхтэй боловсруулж байгаа бөгөөд Оросын тал ч энэ үйл явцыг олон талаар ахиулж байна.

Цар тахлын өнөөгийн нөхцөл байдал Хятад, Оросын хувьд халдварт өвчний эсрэг олон улсын хамтын ажиллагааг өрнүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна. Орос, Хятад уламжлалт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хадгална гэж Песков цохон тэмдэглэв.

Песков мөн үргэлжлүүлэн:

- Саяхан АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цар тахлын зохиомол эх үүсвэрийн талаар хийсэн таамаглал, зөвлөмжийн хариуд Оросын тал иймэрхүү мэдэгдэл нь батлагдаагүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэж хэллээ.

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:http://www.cri.cn/
Мэдээ үзсэн:6744
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7