Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндий

Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндий

Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндийн төлөвлөсөн талбай нь 380 мянган кв.метр бөгөөд нийт зохицуулалтын талбай нь 120 кв.метрт хүрдэг. Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндий нь Цэлгэр тал сүүн бүтээгдэхүүний хөгжлийн бүсэд байрлаж,экологийн бүтээн байгуулалтад суурилан, үйлдвэрлэл, амьдрал, экологи гурвын уялдаатай хөгжлийг ахиулж, тогтвортой хөгжил, органик симбиозын нэгдмэл байдалд хүрч, аж үйлдвэр, хотын интеграцийн өвөрмөц бүсийг бий болгосон байна.

38 мянган кв.метрийн төлөвлөлтийн бүс: Сүүний үйлдвэр, өндөр технологийн үйлдвэрлэлд тулгуурлан сүүний үйлдвэрээс эрүүл мэндийн салбар руу өргөжин тэлэхэд зорилго тавьсан байна. Аж үйлдвэрийн “эрүүл" өөрчлөлтийг хийж, үйлдвэржилт, эрчимжилт, паркт суурилсан, ухаалаг бүтээн байгуулалтаар бүс нутгийн эрүүл мэндийн салбарын үлгэр жишээ бүсийг бий болгосон байна.

120 кв.метрийн зохицуулалтын талбай: Аж үйлдвэрт тулгуурласан, хот хоорондын уялдаатай аж үйлдвэр, хотын интеграцийн хөгжлийн шинэ загварыг бий болгож, аж үйлдвэр, хотын хөгжлийг нэгтгэх дэлхийд тэргүүлэгч шинэ загварыг бүтээн байгуулж, "Экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжил, ухаалаг инновац" гэсэн үндсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна.

Или эрүүл мэндийн хөндийн хуурай сүүний дэлхийн ухаалаг үйлдвэрлэлийн бааз, дэлхийд тэргүүлэгч нялхсын сүү үйлдвэрлэх бааз:

Бүх үйлдвэрлэлийн цехүүд нь Европын аж үйлдвэрлэлийн инженерчлэл, дизайны холбооны ариун цэврийн стандартын дагуу хийгдсэн бөгөөд Германы GEA компанийн дэлхийн хамгийн дэвшилтэт ууршилт, хатаах технологийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадал нь өнгөрсөн үед 0.5 тонн/цаг байсан бол одоо 10 тонн/цаг болж, үр ашиг нь 20 дахин нэмэгдсэн байна. Английн PLF компаниас 1 минутад 120 лааз үйлдвэрлэж, жилд 60 мянган тонн лааз үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн хамгийн хурдан лаазлах үйлдвэрлэлийн шугамыг нэвтрүүлжээ. Одоогоор үйлдвэрлэлийн хүчин чадал, цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлдэг хүүхдийн хуурай сүүний үйлдвэр болсон юм.

Шингэн сүүн бүтээгдэхүүний ухаалаг үйлдвэрлэлийн бааз: Үйлдвэрийн хүчин чадлаараа дэлхийд тэргүүлж байна  

Уг төсөлд өдөрт 7000 тонн цэвэр сүү боловсруулах хүчин чадалтай 12 дан барилга, 32 үйлдвэрийн цех багтсан. Гол төлөв цэвэр сүү, Аньмүши тараг, Жиньдянь сүү, Шүхуа сүү зэрэг цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Дэлхийд тэргүүлэгч Tetra Pak E3 хэт өндөр хурдны лаазлах машиныг нэвтрүүлж, цагт 40,000 боодол лаазлах боломжтой байж, үр ашиг нь 1.67 дахин нэмэгдсэн байна. Энэ нь одоогоор дэлхийн хамгийн хурдан, автоматжуулсан, ухаалаг лаазлах үйлдвэрлэлийн шугам болоод байгаа юм.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:525
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7