Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Азербайжаны Ерөнхийлөгч: - Хятад бол Азербайжаны стратегийн чухал түнш юм

Азербайжаны Ерөнхийлөгч: - Хятад бол Азербайжаны стратегийн чухал түнш юм.

Азербайжаны улсын ерөнхийлөгч Илхам Алиев 19-ний өдөр Азербайжан болон Хятадын харилцааг өндрөөр үнэлж, Хятад бол Азербайжаны стратегийн чухал түнш болох талаар тайлбарласан байна.

Алиев Азербайжаны Ханкэнд хотноо нээгдсэн Дэлхийн хэвлэл мэдээллийн Ⅲ форумын үеэр Синьхуа агентлагийн сэтгүүлчийн асуултад ийнхүү хариулсан байна. Тэрээр хоёр орны харилцааны сүүлийн үеийн чухал үйл явдлууд, тэр дундаа Хятад улстай хоёр гол баримт бичигт гарын үсэг зурсан талаар дүгнэв. Эдгээр нь 2024 онд гарын үсэг зурсан Стратегийн түншлэл байгуулах тухай хамтарсан тунхаглал ба 2025 онд гарын үсэг зурсан Иж бүрэн стратегийн түншлэл байгуулах тухай хамтарсан тунхаглал болох юм. Алиев:

- Азербайжан, Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, нэг Хятадын бодлогыг дэмжсээр ирсэн байна.

Алиев Хятадын албаны хүмүүстэй бүх түвшинд нааштай яриа хэлэлцээ хийж байгаа талаар дурдаад:

- Хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөн байна. Хятад, Азербайжан хооронд байгуулсан визээс чөлөөлөх хэлэлцээрийн ачаар Азербайжан, Хятад хоёр орны хүмүүнлэгийн солилцоо нэмэгдэж байгаа нь оюутнууд, бизнес эрхлэгчид, иргэд хоорондын харилцааг ахиулах болно гэж үзэж байна.

Мөн Алиев:

- “Бүс ба Зам” санаачилгыг Азербайжан улс тууштай дэмжиж байгаагаа дахин нотлоод, “Азербайжан улс харилцаа холбоог хөгжүүлэхийн тулд шаардлагатай тээвэр, ложистикийн дэд бүтцийг бий болгосон. Азербайжан, Хятадын хоорондын худалдаа, тээвэр хурдацтай хөгжиж байгаа бөгөөд ойрын хэдэн жилд хоёр дахин нэмэгдэх болно. Түүнчлэн дунд коридор зэрэг тээврийн шинэ чиглэлүүд нь Азербайжанаар дамжин өнгөрөх ачааны урсгалыг улам нэмэгдүүлж, зүүн ба барууныг холбогч үүргийг бэхжүүлэх болно гэж хэллээ.

- Азербайжан, Хятадын эрчим хүчний хамтын ажиллагаа гүнзгийрч, Хятадын аж ахуйн нэгжүүд Азербайжанд нарны эрчим хүч, салхины эрчим хүч зэрэг ногоон эрчим хүчний талбайн бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байна.

Дэлхийн хэвлэл мэдээллийн Ⅲ форумын 07-р сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд Азербайжаны Ханкэнд хотод болж байна. Энэхүү форум нь "Дижитал өөрчлөлт: Хиймэл оюун ухааны эрин үед мэдээлэл, хэвлэл мэдээллийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх нь" сэдвийн дор болж байна.

Зохиогч:ЖҮН ЖҮН
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:94
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7