Аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг ДНБ-ий 25.7 хувийг эзэлж, үндсэндээ тогтвортой байна.
Энэ он гарснаас хойш шинэ аж үйлдвэржилт эрчимжиж, аж ахуйн нэгжүүдийн инновацын эрч хүч тасралтгүй гарч, аж үйлдвэрийн өндөр чанартай хөгжил нааштай үр дүнд хүрч, "Тогтвортой, шинийг санаачлан, шилдэг"-ийн шинж чанарыг харуулсан байна.
Бүтэц нь илүү сайн, уян хатан чанар нь илүү хүчтэй
Оны эхний хагаст аж үйлдвэрийн бүтцийг оновчтой болгосны үр дүн илт харагдаж, шинэ чанарын бүтээмжийг нэмэгдүүлэх ажил түргэссэн. Сайжы аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн Аж үйлдвэрийн эдийн засгийн хүрээлэнгийн захирал Гуань Бин:
- Дотоод болон олон улсын ээдрээтэй, хүнд нөхцөлд Хятадын аж үйлдвэрийн эдийн засаг дарамтыг даван туулж, "Аж үйлдвэрийн тогтвортой байдал", "Маш сайн бүтэц", "Хүчтэй тэсвэртэй" гэсэн гурван шинж чанарыг харуулсан гэж үзэж байна.
Өсөлтийн хурдыг авч үзвэл оны эхний хагаст аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн нэмэгдсэн өртгийн хэмжээ тогтоосон хэмжээнээс 6.4 хувиар өссөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.4 пунктээр нэмэгдэж, бүх салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өсч, ДНБ-ий өсөлтөөс 0.9 пунктээр илүү байгаа юм. Бүх салбарын ДНБ-ий өсөлтөд оруулсан хувь нэмэр 36.3 хувиар өссөн нь өнгөрсөн оны нийт хэмжээнээс 1.6 пунктээр өсч, аж үйлдвэрийн эдийн засаг “Тогтворжуулагч” болох үүргийг онцлон тэмдэглэв.
Бүтцийн хувьд оны эхний хагаст шинжлэх ухаан, технологийн инновац болон аж үйлдвэрийн инновацын нэгдмэл байдал нь шинэ ахиц дэвшил гаргаж, шинэ чанарын бүтээмжийг эрчимтэй хөгжүүлэхэд тус дэм үзүүлсэн юм. Тогтоосон хэмжээнээс давсан өндөр технологийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувь, 10.2 хувиар тус тус өссөн нь аж үйлдвэрийн эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйл болжээ. Дахин тэсвэрлэх чадварын хувьд оны эхний хагаст Америкийн "Тарифын дайн"-ы ноцтой хөндлөнгийн оролцоотой тулгарч, Хятадын аж ахуйн нэгжүүд төрөлжсөн зах зээлээ идэвхтэй өргөжүүлж, заасан хэмжээнээс дээш аж үйлдвэрийн аж ахуйн нэгжийн экспортын хэмжээ нь 4.2 хувиар өссөн хэвээр байна. Гаалийн статистик мэдээгээр оны эхний хагаст экспортын нийт хэмжээ 13 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.2 хувиар нэмэгдсэн байна.
Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны ерөнхий инженер Ше Шаофэн:
- Энэ он гарснаас хойш Хятад улс "Хоёр хүнд", "Хоёр шинэ" бодлого, арга хэмжээг сайтар хэрэгжүүлж, бодлогын дэмжлэг, төсөл хэрэгжүүлэх, нийлүүлэлт, аж ахуйн нэгжид туслах үйлчилгээний ажлыг нэмэгдүүлэх чиглэлээр олон бүс нутагтай уялдаа холбоотой ажиллаж, аж үйлдвэрийн эдийн засгийн тогтвортой үйл ажиллагаанд хүрэхийн тулд хүчирхэг аж үйлдвэрийн эдийн засгийн үндэс суурь, хүчтэй уян хатан байдал, идэвхтэй инновацын давуу талыг бүрэн гүйцэд ашигласан юм.
Сайжы аж үйлдвэрийн судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Жао Ган:
- Оны сүүлийн хагаст эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа тогтворжихын үндсэн дээр зах зээлийн шинэ эрэлт хэрэгцээтэй тулгарч, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмж зэрэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүний инновацыг нэмэгдүүлэх, өндөр зэрэглэлийн, ухаалаг, ногоон аж үйлдвэрийн салбар дахь томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ гол салбаруудын дижитал өөрчлөлт болон "Хиймэл оюун ухаан +" үйл ажиллагааг дэмжиж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, үйлдвэрлэлийн орлого, ашгийн өсөлтийг дэмжинэ.